Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Улсын аварга Г.Эрхэмбаярт төрөлх сургуулийнхан нь хүндэтгэл үзүүллээ
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Ноёд” группын бөх улсын залуу аварга Г.Эрхэмбаярт төрөлх сургууль болох Их шавийн дээд сургуулийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Шинэхэн аварга Г.Эрхэмбаярын хувьд Дархан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавийн дээд сургууль”-д 1997 онд элсэн орж багш дасгалжуулагчийн мэргэжлээр дөрвөн жил суралцан төгссөн нэгэн юм. Түүний үндэсний бөхийн багш нь Улсын харцага Г.Элбэг билээ. Шинэхэн аварга одоо хэр нь төрөлх сургуульдаа бэлтгэлээ базаадаг юм.
Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолд тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Мөнхбат оролцож түүнд алд цагаан хадаг, мөнгөн аятай сүү барьж, 1974 оны наадамд түрүүлснийхээ дараа авахуулсан өөрийн зургийг дурсгал болгон өгсөн юм. Мөн тус сургуульд суралцаж, аймаг, сумын наадамд барилдаж цол авсан залуу бөхчүүдэд ч хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүсч байлаа.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан