Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Гар утас шидэлтийн тэмцээн болов

Жил бүр зохиогддог гар утас шидэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финляндын Савонлинн хотод болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн тэмцээнд Финляндын Рику Хаверие гар утсыг 97,73 метр хол шидэж аварга болсон бол эмэгтэйчүүдийн дунд Шведийн Осе Лундгрен 40,41 метр хол шидэж нэгдүгээрт орсон байна. Дэлхийн аварга шалгаруулах гэж сүржин нэр зүүсэн тэмцээн нь хошин, наргиан төдий ч гэлээ өрсөлдөгчид нь хөнгөн атлетикийн тамирчдын ашигладаг тусгай арга, техникийг хэрэглэн тун ширүүн өрсөлдсөн аж.
Тус тэмцээнд 220-400 грамм хүртэлх жинтэй гар утас шидэхийг зөвшөөрдөг. Энэ өвөрмөц тэмцээнийг Савонлинн хотын оршин суугч Кристина Луд гэгч эмэгтэй анх 2000 онд сэдэж, зохион байгуулсан байдаг. Түүнээс хойш энэ тэмцээн жил болгон зохиогддог болж үзэх гэж олон мянган жуулчид цуглардаг болсон төдийгүй зарим орнууд өөрсдөө зохион байгуулдаг болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан