Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Жүдочид маань харамсалтайгаар ялагдлаа
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр зодоглосон Монголын дөрвөн жүдоч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Коста Рика улсын тамирчин Йан Санчо Чинчиллаг вазари үнэлгээр, Алжирын жүдоч Хоуд Зоурдиниг цэвэр явж дараагийн барилдаанд Испанийн жүдоч Сугой Уриартед цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн юм. Түүний хувьд Сугойд ялагдсан барилдааны үнэлгээнд нэг л итгэж өгөхгүй байгаа нь харагдсан.
Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг анхныхаа барилдаанд ялагдал хүлээсэн. 66 кг-ын жинг чансаагаараа тэргүүлж байсан юм.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Израилийн Рони Шварцийг вазари үнэлгээгээр буулган авсан ч дараагийн барилдаандаа Германы жүдоч Марин Краед цаг дуусах мөчид дөрөв дэх торгуулиар хүлээж цэвэр ялагдсанаар дэлхийн аваргын татамиг орхисон юм. Мөн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ А.Цолмон эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Израилийн Гили Кохенд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан