Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Фабио Каннаваро Монголд ирлээ
Дэлхийд таашаагдсан Tiger брэндээс зохион явуулдаг гудамжны хөл бөмбөгийн Tiger Street Football 2013 олон улсын тэмцээний хүрээнд 2006 оны дэлхийн аварга хөлбөмбөгчин Фабио Каннаваро Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрээр Tiger Street Football 2013 тэмцээний албан ёсны элчээр ажиллаж байгаа ба үзэгч фэнүүдтэйгээ уулзаж тэдэнтэй зургаа авахуулах, гарын үсгээ дурсгах, тэмцээнд оролцогч багуудад өөрийн заавар зөвлөгөөг өгөх зэрэг хөтөлбөртэйгээр 2 өдрийн турш Улаанбаатар хотноо саатах юм. Мөн дэлхийн спортын томоохон сувгуудын нэг Fox Sports телевизийнхэн түүний Улаанбаатар дахь аялал, Tiger Street Football 2013 тэмцээнийг сурвалжлахаар ирж байгаа юм байна.

Италийн алдарт хөл бөмбөгчин Фабио Каннаваро нь тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг хамгаалагчдын нэгт зүй ёсоор тооцогддог хөлбөмбөгчин бөгөөд 2006 оны ДАШТ-д Италийн баг аваргаар тодроход тэрээр багийнхаа ахлагч нь байсан мөн 2009 онд Италийн домогт хөл бөмбөгчин Паоло Малдинигийн амжилтыг гүйцэж, Италийн түүхэн дэхь хамгийн шилдэг хөлбөмбөгчин хэмээн тэмдэглэгдсэн амьд домог гэгддэг тамирчин юм.

Tiger Street Football 2013 тэмцээнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Нийслэлийн биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж, Боловсрол суваг телевиз хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр ажиллаж байна. Гудамжны хөл бөмбөгийн төрөл нь 5-ын эсрэг 5-н тоглогч торон дотор 6 минутын турш 2 үеэр тоглодог ба уг тэмцээн нь Монгол улсад 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна,

Энэ жилийн тэмцээний хувьд Авсрали, Камбож, Малайз, Монгол, Хятад, Сингапур, Вьетнам зэрэг 7-н улс орнуудад цувралаар зохион байгуулагдаж байгаа. Монголд нийт 44 баг тоглосноос 32 баг дараагийн шатанд шалгарсан бөгөөд багууд үндэснийхээ аваргын төлөө өрсөлдөх ба ялагч баг энэ оны 11-р сард Вьетнамд болох аваргуудын финалын тэмцээнд оролцох эрхийг 3000 ам долларын хамт авах ба 2013 оны 11 сард Вьетнамд бусад орнуудын үндэсний аварга багуудтай 30,000 ам. долларын төлөө хүч үзнэ. Мөн анх удаагаа гадаадын багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж үндэсний багуудтай өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлогтой ба манай үндэсний топ 4 баг маань Улаанбаатарт зочлон ирэх Англи, Испани, Тайланд, Сингапурын багуудтай 9 сарын 8-нд өрсөлдөх бөгөөд шагналын сан нь 8500 ам доллар.  Тоглолтуудыг тайлбарлагч Амарсайхан, Цолмонбаатар нар хөтлөн хүргэх бол тэмцээний ерөнхий шүүгчээр Сингапур улсаас шүүгч томилогдон ажиллах юм байна. Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Tigerbeer facebook хуудас болон tigerstreetfootball.com хаягаар авах боломжтой.

Их хотын, эрч хүчийг илтгэгч Tiger брэндээс зохион явуулдаг Tiger Street Football 2013 тэмцээнийг дэлхийн од Фабио Каннаварогийн хамт өнгөрүүлэхээр хөл бөмбөгийн хорхойтон залуус Драмын театрын талбайд 9 сарын 7, 8-нд цуглаж, үндэсний багуудаа дэмжинэ. Багууддаа амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан