Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ

Монгол Улс, Япон Улс Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (JCM)-аар бий болсон кредитийг олон улсад шилжүүлэн тооцсон ялгарлын бууралтын үр дүн буюу ITMO болгон ашиглах зөвшөөрлийн албан бичгүүдийг баталгаажууллаа. Ингэснээр манай улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг албан ёсоор эхлүүлж байгаа юм.

Монгол-Японы Хамтарсан кредит олгох механизмын хоёр талын Хамтарсан хорооны VIII хурлаар сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төслөөс Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд буюу 2021 оноос хойш бий болж, хэмжиж, тайлагнан, нотолсон ялгарлын бууралтад үндэслэн нийт 214,040 тонн СО2-той дүйцэх хэмжээний кредит олгохоор шийдвэрлэв.

Үүнээс 127,476 кредитийг Монголын талд, 86,564 кредитийг Японы талд тус тус хуваариллаа. Японы талд хуваарилсан 86,564 кредитийг Монгол Улсын анхны ITMO болгон зөвшөөрч, олон улсад шилжүүлэх үйл явцад хамруулна.

Зөвшөөрлийн албан бичигт Монголын талаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Японы талаас Япон Улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Нүүрстөрөгчгүй хөгжил болон тогтвортой дэд бүтцийн шилжилтийн олон улсын хамтын ажиллагааны албаны Дэд захирал КҮДО Шүнсүкэ нар гарын үсэг зурлаа. .

Нийт 214,040 тонн СО2-той дүйцэх хэмжээний кредитийг дараах дөрвөн төслөөс бий болсон ялгарлын бууралтын үр дүнд үндэслэн олгов. Үүнд:

  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрших 12.7 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл (MN003);
  • Дархан хотын 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл (MN004);
  • Төв аймгийн Сэргэлэн сумд байрших 15 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл (MN006);
  • Завхан аймагт хэрэгжүүлж буй 5 МВт-ын нарны цахилгаан станцын системийг 3.6 МВт·ц батарей хуримтлуурын системтэй хослуулсан төсөл (MN007).

Эдгээр төсөл нь нийт 42.7 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд жилд 60 гаруй сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системд нийлүүлж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан