Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ДАШТ-нд оролцох эрхээ олж авлаа
Казахстаны Алмата хотод болох боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн 64-ын жинд хэн оролцох вэ гэдгийг шийдэх тулаан дөнгөж сая Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын газарт боллоо. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нар тулалдсан юм. МОБХ-ноос Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн З.Энхзоригийг ДАШТ-д оролцуулахаар шийдвэр гаргасан бол Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд жиндээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.
Тиймээс У.Мөнх-Эрдэнийн хувьд Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байгаа болохоор би орно гэдгээ илэрхийлсэн. Харин Боксын холбооноос хоёр тамирчныг тулалдуулаад хэн ялсныг нь ДАШТ-нд оролцуулахаар шийдвэр гаргасны дагуу хоёр тамирчин тулалдаж 146 оноогоор Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Казахстаны Алматад болох ДАШТ-нд эх орноо 64-д төлөөлөн тулалдахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан