Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
”Спортлог улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болно
Нийслэлийн өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучууд, нийслэлийн иргэдэд биеийн тамир спортыг сурталчлах, спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг, бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөгийг 10 дугаар сарын 05-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, “Монос” ХХК, Монголын Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, Биеийн тамирын дээд сургуулиуд, фитнесс клубууд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, спортын барааны төрөлжсөн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн спортын төрөл бүрийн үзүүлэх тоглолт, зурагт үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн үзлэг хийн, бие бялдрын хөгжилтийн түвшин тогтоох сорил авч,гарын авлага, зөвлөмж зурагт хуудас тараах, дугуйн парад, дугуйн үзэсгэлэн худалдаа, прокат үйлчилгээ зохион байгуулах юм. Спортын бүх төрлийн секц дугуйлан, фитнесс клубүүдэд хичээллэх сонирхолтой хүмүүсийг бүртгэх, хямдалтай үнээр хичээллэх эрх олгох, Бодибилдингийн үзүүлбэр үзүүлэх, зумбо, белли танец, аэробикийн дасгал заах, нийтийн болон спорт бүжиг заах, бүжгийн тэмцээн, үзүүлэх тоглолт зохион байгуулах, спортын гимнастикийн турник, бариултай морь, акробатик, уран сайхны гимнастикийн үзүүлэх тоглолт, Эрүүл агаар, Эрүүл орчин, Эрүүл –бие бялдар сэдэвт 1000 багшийн “Цэцээ гүн” явган аялалын нээлтийн ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан