БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ
Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
100 буудалт даамын тэмцээн эхэллээ
100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр эхэллээ.
Энэ төрөлд манай улсын 10 гаруй залуу даамчин өрсөлдөж байна. Энэ төрлийн аваргууд маргааш тодрох юм. Харин баасан гаригаас эхлэн Дэлхийн оюутны спортын наадмын үндсэн төрөлд багтдаг 100 буудалт даамын тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин аравдугаар сарын 16 хүртэл оюун ухаанаа сорих юм.
Энэ удаагийн ДАШТ-д “Дэлхийн аварга” цолыг эзэмшигч, Дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, Дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, ОУХМ Зоя Голубева, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны Дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, ОУМ Ханчин Жао нарын энэ үеийн шилдэг даамчид багтжээ.
Манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, ОУХМ М.Нямжаргал, 2013 оны Ази тивийн аварга, ОУХМ Э.Мандахнаран болон Азийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн оролцож байна.
Тэмцээний нийт шагналын сан 22 мянган евро /үндсэн тэмцээн нь 20 мянга, түргэн тоглолт нь 2000 евро/ байгаа аж. Оролцсон бүх тамирчин үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж 400-5000 евро хүртэх юм. Тодруулбал, түрүүлсэн тамирчин 5000, удаалсан нь 3500, хүрэл медалийн эзэн 2500, IV байрт 1500, V байрт 1000-г тус тус хүртэнэ. Харин блиц болон рапид тоглолтын гурван байрт шалгарагсад 500, 300, 200 еврогоор шагнуулна.
100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр эхэллээ.Энэ төрөлд манай улсын 10 гаруй залуу даамчин өрсөлдөж байна. Энэ төрлийн аваргууд маргааш тодрох юм. Харин баасан гаригаас эхлэн Дэлхийн оюутны спортын наадмын үндсэн төрөлд багтдаг 100 буудалт даамын тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин аравдугаар сарын 16 хүртэл оюун ухаанаа сорих юм.

0 Сэтгэгдэл