Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Африкийн ноён оргил килиманжарод ахин мөрөө үлдээнэ

Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд “Хайрхан аялал” клубийн 30-аас дээш насны 14 тамирчин авирахаар шийджээ. Энэ  талаар тус клубийн тэргүүн Ж.Бямбасүрэн “Манай улсаас 2006 оноос хойш Килиманжаро ууланд найман хүн л оргилд нь хүрсэн байдаг. Харин манай  багийн хувьд олуулаа оргилд нь гарахаар зорьж байгаагаараа онцлог. Килиманжаро уулын өндөр нь далайн түвшнээс  5895 метр бөгөөд долоон тивийн ноён оргилын нэг. Тамирчид замын зардал болон бүхий л зүйлүүдээ өөрсдөө гаргаж байна” гэлээ. Сонирхлоороо тус уулын оргилд  хүрэхээр сэтгэл шулуудсан багийнхан энэ сарын 12-19-нд дайралт хийх юм байна.
Тус клуб нь 2011 онд байгууллагдсан бөгөөд 100 орчим идэвхтэй гишүүнтэй уулын спортын хоёр мастер, таван нэгдүгээр зэрэгтэй тамирчинтай аж. “Хайрхан аялал” клубээс долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоох уулуудаар алхалт хийж бэлтгэлээ хангадаг байна. Уг спортыг сонирхсон хэн бүхэн амралтын өдрүүдээр тэдэнтэй хамт алхаж болох  гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан