БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ
Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
100 буудалт даамны дэлхийн шилдгүүд монголд
Манай улсад анх удаа зохиогдож буй 100 буудалт даамны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн эл тэмцээнийг Дэлхийн даамны холбоо (FMJD), Монголын даамны холбоо (MDF), ССАЖЯ хамтран зохион байгуулсан юм. Дэлхийн оюуны спортын үндсэн төрөл болох энэхүү тэмцээнд дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан 10 орны шилдэг 16-30 тамирчин блиц, түргэн тоглолтын, үндсэн гэсэн гурван төрлөөр өрсөлдөх билээ. Харин өчигдөр тус тэмцээний эхний үе буюу түргэн тоглолтын (15 минут) үе болсон юм. Дэлхийн чансааг тэргүүлж байгаа, 12 удаагийн дэлхийн аварга олон улсын их мастер Литвийн тамирчин Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын мастер Тамара Танссыккужина тэргүүтэй тамирчид оролцсон юм. Манай улс болон ОХУ-аас гурав, БНХАУ-аас хоёр, Голланд, Беларусь, Литва, Польш, Эстониос нэг, нэг тамирчин тоглосон. Энэ үеэр Дэлхийн аварга цолны эзэн ОХУ-ын их мастер, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужинатай уулзахад ”Миний хувьд энэ удаагийн тэмцээн Монголд оролцож буй хоёр дахь тэмцээн юм. 12 жилийн дараа ирэхэд Монголын даамчид их сайн болсон байна. Тэмцээнд хэн ч түрүүлэхийг хичээнэ. Тиймээс би өөрийнхөө бүхий л сайн нүүдлээ хийнэ” гэсэн.
Нэгэн эрдэмтний хэлсэнчлэн яаж нүүхийг сурах шиг энгийн зүйл үгүй. Харин даамыг зөв тоглож сурах шиг төвөгтэй зүйл үгүй гэдэгчлэн тамирчид маань их л хариуцлагатай, шударга тоглосон. Тамирчдын тоглож буй зааланд зөвхөн даамны нүүх чимээ л сонсогдоно. Харин сонирхогчид алсуур тойрон битүүхэндээ дэмжиж буй тамирчнаа хожоосой хэмээн найдаж буй нь илт. Ийм дүр зураг хэсэг үргэжилсэний дараа нэгэн баярт мэдээ сонсогдлоо Энэ нь юу гэвэл, эхний өрөгт хүчтэй өрсөлдөгчөө хожсон Монгол Улсын хоёр удаагийн аварга спортын мастер Г.Энхтуяа тэмцээнээ завсарласан юм. Түүнтэй ярилцахад “Би 1998 оноос хойш даамны спортоор хичээллэсэн. Миний анхны багш Энхцогт гэж мундаг хүн байсан. Тэгэхдээ одоо байхгүй, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Манай багшийн шавь болох олон улсын хэмжээний мастер Мөнхтуяа, Ганжаргал зэрэг таван тамирчин энэ тэмцээнд оролцож байгаа. Мөн энэ удаагийн тэмцээнд олон хүчтэй өрсөлдөгч иржээ. Тухайлбал, дэлхийн олон удаагийн аварга Зоя Голубева, Тамара Тансыккужина ирсэн байна. Тэгэхдээ нэг талаараа өрсөлдөгч ч, нөгөө талаараа их бахархан, хүндэлж байна” хэмээсэн юм.
Харин ерөнхий шүүгчээр Рима Даниливечене /Литва/ ажилласан бөгөөд зохион байгуулалтад нь анхаарал хандуулахаар Дэлхийн даамны тэмцээн хариуцсан захирал Яцек Павлицки /Польш/ манай улсад ирсэн байна. Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид насны хувьд 15-45 насныхан байсан. Хамгийн залуу нь Азийн дэлхийн аварга шалгаруулах өсвөр үеийн мөнгөн медальт спортын дэд мастер М.Одгэрэл бол ахмад нь Эстони улсын аварга, Дэлхийн даамны холбооны мастер Пирет Вийрма байсан юм. Энэхүү түргэн тоглолтын тэмцээний дүн өнөөдөр гарч, албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр аваргаа тодруулах юм. Өнөөдөр олон улсын тус тэмцээний блиц тоглолт эхэлнэ. Харин үндсэн тоглолт энэ сарын 4-нөөс 15-ны өдрүүдэд тойргоор явна. Дэлхийн даамны холбооны дүрмээр эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд нэг удаа зохиогддог аж. Энэ удаагийн тэмцээнийг зохиох эрхийг Монголын даамны холбооныхон 2012 онд Францад болсон дэлхийн даамны холбооны ерөнхий ассамблейн хурлын үеэр авчээ. Ингэхдээ Польш, Эстони улстай өрсөлдөн уг эрхийг авсан аж. Үүнд, манай улсын даамчдын амжилт гол нөлөө үзүүлжээ. Энэ онд гэхэд гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбат ОХУ-ын Уфа хотноо зохиогдсон дэлхийн аваргын шигшээ 12-т шалгарсан. Мөн Узбекстаны Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Баттулга, Э.Мандахнаран нар олон улсын их мастер цол хүртжээ. Харин Монголд анх удаа болж буй дэлхийн аваргын үндсэн тэмцээнд манай улсаас олон улсын их мастер М.Нямжаргал, 2013 оны Монгол Улсын аварга олон улсын хэмжээний мастер Э.Мандахнаран, Спортын дэд мастер М.Одгэрэл нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ. Энэ удаагийн тэмцээнд даамчид маань амжилттай оролцоно гэдэгт даам сонирхогчид итгэл хүлээлгэж байна.

0 Сэтгэгдэл