Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева үнэмлэхүй гэдгээ баталлаа
100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай болж дууслаа. Дэлхийд чансаатай тамирчин гэдгээ дахин баталж, алтан медалийг дэлхийн 12 удаагийн аварга, олон улсын их мастер Латви улсын тамирчин Зоя Голубева хүртлээ. Түүний оролцсон 25 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар “Маш өрсөлдөөнтэй боллоо. Дэлхийд алдартай, сайн тамирчидтай Монголд оюун ухаанаа сорин өрсөлдөж ялагч болсондоо баяртай” байна гэлээ. Харин хоёрдугаар байрт Украйн улсын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Дарьяа Такаченко шалгарч мөнгөн медаль, 3500 еврогоор шагнуулсан юм. Удаах байрт ОХУ-ын тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансукизина шалгарч, хүрэл медаль хүртэж, 2500 еврогийн эзэн боллоо. Эх орноо төлөөлөн оролцсон М.Одгэрэл, М.Нямжаргал, Э.Мандахнаран нар 13-15 дугаар байрт шалгарсан байна.  Нийтдээ  дэлхийн 10 орны 16 шилдэг тамирчин оюун ухаанаа сорьсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 20 мянган евро юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан