БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ
Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
“Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн” парад болно

Манай улсад дугуйн спорт төдийлөн хөгжөөгүй. Тэр битгий хэл тийм ч боломж бүрдээгүй гэхэд хэлсдэхгүй байх. Гэхдээ дугуйн зам ямар хэрэгтэй, ач холбогдолтой талаар нурших нь илүүц биз. Товчхондоо улсын нийслэл Улаанбаатар хотод маань дугуйн зам зайлшгүй хэрэгтэй болжээ.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд НЕТГ-ийн дэргэдэх “New image” клуб, “Залуу дугуйчин” клуб зэрэг нэр бүхий 9 байгууллага нийлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-д саналаа хүргүүлж 2014 оны төсөвт суулгуулах зорилготой байгаа гэнэ. Хэрвээ энэхүү төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэл нийслэлд 143,7 км унадаг дугуйн зам шинээр тавих төслийн ажил эхлэх боломжтой аж.

Түүнчлэн уг төслийн хүрээнд 10 сарын 20 буюу бүтэн сайн өдөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна.
Дугуйн парадад хүрэлцэн ирсэн залуус экстреми үзүүлбэр үзэх, хүүхдийн дугуйн уралдаан, унадаг дугуйгаар дугуйн дүрс үүсгэх гэх мэт олон сонирхолтой тэмцээнд гэр бүл найз нөхдөөрөө оролцох боломжтой юм байна.
Парадын маршрут гэвэл Чингисийн талбайгаас Саппоро хүртэл, Саппорогаас Зүүн 4 зам хүртэл, Зүүн 4 замаас Чингисийн талбай хүртэл аялах байх.
Парадад хүрэлцэн ирсэнээрээ амралтынхаа нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлэхээс гадна дугуйн замтай болох үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж болох ажээ.

0 Сэтгэгдэл
moogii
hezee parad boloh yum be? hariug n medmeer bna
2014.02.22