Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Боксчдоос У.Мөнх-Эрдэнэ л үлдлээ

Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорихоор зорьсон манай долоон тамирчнаас 64 кг-д оролцсон гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга У.Мөнх-Эрдэнэ ганцаараа медалийн төлөө тоглохоор тунаж үлдлээ.

Тэрбээр өчигдөр үдэш Болгарын Айрин Исметовт ямар ч боломж өгөлгүй 3:0 (30-27, 30-27, 30-27) гэсэн оноогоор илүүрхэн хожив. У.Мөнх-Эрдэнийн дараагийн өрсөлдөгч 2009 оны Ази тивийн аварга, Узбекийн Санжарбек Рахмонов. Тоглолт лхагва гарагийн үдээс хойш болно. Узбекийг ялвал хүрэл медалийн болзол хангаж хагас шигшээд Куба, Энэтхэгийн ялсантай тоглох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан