БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ
Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Эр хүн хэлсэндээ...

Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа. Өнгөрсөн долоо хоногт монголчууд энэ үгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэхэд болно. Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Казахстаны Алматы хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан баярыг бид хамтдаа хуваалцлаа. 2013 оны дэлхийн аваргын рингэнд манайхаас долоон тамирчин зодоглосноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн энэ баярт үйл явдал хүн бүрийн амнаас ам дамжих ярианы гол сэдэв болов.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ын жинд зодоглож, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Туркменистаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялсан.
Үүний дараа Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Хүрэл медалийн төлөө Узбекстаны тамирчин Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай /29:28, 30:27, 29,28/ ялж, мөнгөн медалийн төлөө шалгараад байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт мөнгөн медалийн төлөө Кубын тамирчин Ясниер Лопестой тоглож мөн л 3:0-ийн харьцаатай /30:27, 30:27, 30:27/ ялагдал хүлээсэн. Медалийн өнгөө хувиргах боломж байсан даа гэсэн харуусал цээжний гүнд байх ч ДАШТ-нд эх орныхоо нэрийг дуудуулж, медаль хүртсэн нь харууслыг минь нам цохих шиг.
Монголын боксчид 1974 онд Кубын Гаванад болсон анхны ДАШТ-нээс эхлэн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, 1982 онд Гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсан анхны мөнгөн медаль эх орондоо авчирч байлаа. Үүнээс хойш 1993 онд Э.Цогтжаргал (хүрэл), 1997 онд Т.Үйтүмэн (мөнгө), 2007 онд Э.БадарУуган (мөнгө), 2009 онд П.Сэрдамба (алт), Н.Төгсцогт (мөнгө), У.Мөнх-Эрдэнэ (хүрэл), 2011 онд П.Сэрдамба (хүрэл) нар дэлхийн аваргын рингнээс медальтай ирж байсныг уншигчид маань санаж байгаа байх. Тэгвэл дэлхийн аваргын отгон медаль Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн энгэрт гялалзсанаар тэрээр дэлхийн аваргын медалиа ихэрлүүлж чадлаа. Энэ амжилтыг таарсан хүн болгонд яриад л баймаар. Монголчууд хэзээний л шартай хүмүүс. Тийм ч учраас ингэж санагдаж байж мэдэх.
Тамирчид ДАШТ-ийг зорихын өмнө багахан маргаантай зүйл гарсан. Өнөө жилийн УАШТ-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань халуунтай байсны улмаас эхний даваандаа “Алдар”-ын Б.Чинзоригт дийлдэж, улмаар ОУХМ З.Энхзориг аваргалсан юм. Монголын боксын холбооноос улсын аваргад түрүүлсэн тамирчинг ДАШТ-д явуулах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу З.Энхзориг сонгогдсон ч Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маань жиндээ рейтинг дээгүүр учраас энэ сонголттой санал нийлж чадаагүй. Ингээд хоёр тамирчны дунд сорилт спарринг хийж, холбооноос ялсныг нь ДАШТ-д явуулах шийдвэр гаргасан юм. Сорилго тулаанд У.Мөнх-Эрдэнэ илүүрхэж, ДАШТ-д явах эрх өвөртөлсөн нь оножээ. У.Мөнх-Эрдэнэ халз тоглолтын дараа “Миний хувьд спарринг гол зорилго биш ээ. Харин гол зорилго бол ДАШТ. Үлдсэн хугацаанд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хийж, ДАШТ-д амжилттай оролцохыг хүсч байна” хэмээн ярьж байсан. Үнэхээр тэр хэлсэн үгэндээ хүрч, дэлхийн энтэй тамирчин гэдгээ дахин баталлаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнээрээ бахархахын дээдээр бахархаж байна. Тэрээр Монголын боксын хөгжлийн хүнд хэцүү үед ганцаараа л зүтгэж байсан. 2004 оны Афины олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан бол 2008 оны Бээжингийн олимпын медалиас мултрахдаа уйлсан ч шантралгүй, бэлтгэлээ хийсээр л байсан гэдэг. Тамирчин хүний хөдөлмөрч, уйгагүй, шаргуу зангийнхаа ачаар тэрээр дэлхийн аваргаас хүрэл медаль авч, Азийн аварга гэх цол хүртэж чадсан. 2012 оны Лондонгийн олимпоос хүрэл медаль энгэртээ гялалзуулснаар тэрээр Дэлхийн боксын холбооны хуанли дахь бүх тэмцээнээс медаль хүртсэн Монгол тамирчин гэх эрхэм алдар хүртэх болсон юм. Гэхдээ тэр амжилтадаа ханаж, том ярьсан удаагүй. Спорт бэлтгэлийн төвийн боксын заалаар гэрээ хийсээр л байлаа. Ширэн бээлийтэй 17 жил нөхөрлөж, хөдөлмөрлөснийхөө төлөө тэрээр олон ч орны тамирчныг нутгийнх нь дэвжээн дээр шүүгчдийнх нь хамт, үзэгчдийнх нь өмнө ялж явсан. Энэ бол монголчуудын ялалт. Тийм ээ, эр хүн хэлсэндээ гэдэгчлэн тэр энэ удаа ч зорьсондоо хүрч чадлаа...
bayar hurgey.

0 Сэтгэгдэл
Puujee
Гайхалтай. Бид бие биенээ дэмжиж, бие биендээ урам өгч хамтдаа урагшлах ёстой. Мөнх-Эрдэнэ бидэнд урам өгч, эр зоригийг харуулж байна. Баярлалаа.
2013.10.28
2013.10.28