Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монголын дасгалжуулагчдыг Европын хөлбөмбөгийн холбооны шугамаар сургахад бэлэн байна гэж Мишель Платини хэллээ
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ дуурсгасан Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платиниг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм.

    Хүүхэд байхдаа хөлбөмбөг тоглох дуртай байсан. Мишель Платини таны тухай тэр үеэс мэддэг болсон. Дэлхийд нэр хүндтэй эрхэм хүнтэй эх орондоо уулзаж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж бодит ажлыг хийж эхлүүлээд байгаа. Монгол хүүхдүүд энэ спортоор дэлхийд өрсөлдөхүйц тамирчид болоосой гэж боддог. Үүний төлөө Засгийн газрын тэргүүний хувьд дэмжлэг үзүүлж ажилладаг гэж ярилаа.

    Мишель Платини Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа талархлаа илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь хөлбөмбөгт хайртай, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө гэсэн сэтгэлтэй байгааг сонсоход таатай байна. Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гээд Монголын дасгалжуулагчдыг сургалтад хамруулахад  бэлэн байгаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан