Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Г.Мандахнаран дэлхийн чансаа өндөртэй бөхийн тоонд багтжээ

Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцогчдыг хамгаалалт, довтолгоо, идэвхтэй байдалд нь үнэлгээ өгч жагсаахад манай бөхчүүдээс Г.Мандахнаран уг жагсаалтад дээгүүрт бичигджээ.

Энэ жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Мандахнаран довтлогчоор тавд, идэвхтэй байдлаар 10 дугаарт жагссан байна. Гурван үзүүлэлтээс харахад,  хамгийн шилдэг нь ОХУ-ын бөх Бекхан Гойгереев байжээ. Тэрбээр довтолгоонд хамгийн шилдэг нь байж 59 оноо авсан бөгөөд идэвхиэр 7,8 оноо авч бусдаасаа тасархай тэргүүлжээ. Харин хамгаалалтад хамгийн бага оноо алдсан бөхчүүдийг жагсаахад АНУ-ын Жордан Барроуз, Ираны Хассан Рахими нар таван барилдаанд гурван оноо алдсан амжилтаар тэргүүлсэн байна.

Тодруулбал, Довтолгоогоор : 1. Бекхан Гойгереев (ОХУ) - 59 оноо; Нариман Исрапилов (ОХУ) - 47; Эхсан Лашгари (Иран) - 44; Ибрагим Алдатов (Украин) - 41; Мандахнаран Ганзориг (Монгол) - 39, Анзор Болтукаев (ОХУ) - 36; Жордан Барроуз (АНУ) – 34; Реза Яздани (Иран) - 34; Хассан Рахими (Иран) - 34; Амит Кумар (Энэтхэг), Эсмаэльпур Масуд (Иран) и Ливан Азкуй Лопес (Куба) – 33 онооо тус тус авчээ.

Хамгаалалтаар: Жордан Барроуз (АНУ) - 3; Хассан Рахими (Иран) - 3; Амит Кумар (Энэтхэг) - 4; Хажимурад Гацалов (ОХУ) - 6; Гено Петриашвили (Гүрж) - 6; Хетаг Газюмов (Азербайжан) - 7; Реза Яздани (Иран) - 8; Ален Засеев (Украин) - 9; Таха Акгуль (Турк) – 10, Али Шабанов (Беларусь) – 11 оноо алджээ.

Идэвхтэй барилдсан бөхөөр: Бекхан Гойгереев (ОХУ) - 7,8; Хассан Рахими (Иран) - 6,2; Жордан Барроуз (АНУ) - 6,2; Амит Кумар (Энэтхэг) - 5,8; Ибрагим Алдатов (Украин) - 5,6; Реза Яздани (Иран) - 5,2; Гено Петриашвили (Гүрж) - 5,2; Нариман Исрапилов (ОХУ) - 4,8; Хаджимурад Гацалов (ОХУ) - 4,8, Мандахнаран Ганзориг (Монгол) - 4,6 гэсэн үнэлгээгээр эхний 10 байрт шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан