Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Румын Молдавыг нэгтгэнэ
Молдавыг нэгтгэх нь гадаад улс төрлийн бодлогын нэн чухал чиглэл гэдгийг Румынийн Ерөнхийлөгч Траян Бэсескү мэдэгджээ. Удахгүй Литвын нийслэл Вильнюст эхлэх гэж байгаа Европын холбоо ба “Дорнын түншлэл” чуулга уулзалтын өмнө үндэсний телевизээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр “Молдав манай улс хоёр нэг улс болохыг хүсч байгаа” гэжээ. “Дорнын түншлэл” гэдэг нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украйн, Молдав, Азербайжан, Армени, Гүрж, Беларусь улсуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт нэгдэн гэрээ байгуулсан улсууд нь Европын холбооны зах зээлд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ татварын хөнгөлттэйгээр нийлүүлэх боломжтой болдог. Гэхдээ Европын холбооны тавьсан шаардлагын дагуу хууль, гадаад ба дотоод эдийн засаг, улс төрийн бодлогодоо өөрчлөлт оруулах ёстой байдаг.
1940 онд Зөвлөлт ба Германы хооронд байгуулагдсан Риппентроп-Молотовын гэрээний дагуу Зөвлөлт нь Румынийн мэдэлд байсан Бессараби мужийн булаан эзлэж Молдав нэртэй шинэ улс байгуулан өөртөө нэгтгэсэн түүхтэй. Зөвлөлт задран унасны дараагаар Румын нь Молдавыг өөрийн газар нутгийн нэг гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэн нэтгэх олон арга хэмжээ авч байсан юм.
Молдавыг нэгтгэх нь гадаад улс төрлийн бодлогын нэн чухал чиглэл гэдгийг Румынийн Ерөнхийлөгч Траян Бэсескү мэдэгджээ. Удахгүй Литвын нийслэл Вильнюст эхлэх гэж байгаа Европын холбоо ба “Дорнын түншлэл” чуулга уулзалтын өмнө үндэсний телевизээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр “Молдав манай улс хоёр нэг улс болохыг хүсч байгаа” гэжээ. “Дорнын түншлэл” гэдэг нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украйн, Молдав, Азербайжан, Армени, Гүрж, Беларусь улсуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт нэгдэн гэрээ байгуулсан улсууд нь Европын холбооны зах зээлд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ татварын хөнгөлттэйгээр нийлүүлэх боломжтой болдог. Гэхдээ Европын холбооны тавьсан шаардлагын дагуу хууль, гадаад ба дотоод эдийн засаг, улс төрийн бодлогодоо өөрчлөлт оруулах ёстой байдаг.1940 онд Зөвлөлт ба Германы хооронд байгуулагдсан Риппентроп-Молотовын гэрээний дагуу Зөвлөлт нь Румынийн мэдэлд байсан Бессараби мужийн булаан эзлэж Молдав нэртэй шинэ улс байгуулан өөртөө нэгтгэсэн түүхтэй. Зөвлөлт задран унасны дараагаар Румын нь Молдавыг өөрийн газар нутгийн нэг гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэн нэтгэх олон арга хэмжээ авч байсан юм.
0 Сэтгэгдэл
























