Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Их замын дээрэмчдийг газар дээр нь бууд гэж Лукашенко тушааж байжээ
Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Москва-Брестийн их зам дээр1990-ээд онд хил дамжин явдаг машинуудыг дээрэмддэг байсан бүлэг дээрэмчдийг газар дээр нь буудан устга гэсэн тушаал өгч байсан гэнэ. Энэ тухайгаа тэрээр баасан гарагт оросын бүс нутгийн төлөөлөгчид оролцсон хэвлэлийн хурал дээр өөрөө хэлжээ. “Дээрэмчдийн хэд хэдэн бүлэглэл бий болж энэ замыг отон Брестээс оросын хил хүртэл замын жолооч нар, машин зөөвөрлөгчдийг тонодог байсан. Би эсэргүүцэл үзүүлэн бүгдийг газар дээр нь буудаж устга гэж хуулийнханд тушаасан. Гурван ч хэсгийг ингэж устгасан. Дөрөв дэх нь байгаагүй. Одоо хүртэл тайван л байна” гэж ерөнхийлөгч Лукашенко хэлжээ. Түүнийхээр бол тухайн үедээ газар аваад байсан энэ гэмт хэргийг таслан зогсооход үүнээс өөр арга байгаагүй гэнэ. “Харгис байсан ч байж мэдэх юм. Гэхдээ энэ аймшигт хэргийг хэрхэн дарах талаар өөр арга би олж хараагүй” гэж Белорусын тэргүүн хэлж байна. Ингэснээр Оросоос Европ руу, Белорус руу, тэндээс буцаж байгаа жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангахад энэ арга үр дүнгээ өгсөн гэж тэр бас хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан