Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
“Фүкүшима-1”-д дахин осол гарчээ
Японы цөмийн цахилгаан станц “Фүкүшима-1”-д дахин осол гарсан тухай тус цахилгаан станцыг ажиллуулдаг “TEPCO” компани мэдэгджээ. Цөмийн цахилгаан станцт хуримтлагдаад байгаа цацраг идэвхээр бохирлогдсон усыг цэвэрлэх “ALPS” системийг ажиллуулах үеээр их хэмжээний давсны хүчил хоолойгоос алдагдсан байна. Үүнээс болж бохирдсон усыг цэвэрлэх ажлыг түр хугацаагаар зогсооход хүрчээ. “Фүкүшима-1”-д хуримтлагдаад байгаа асар их хэмжээний цацраг идэвхээр бохирдсон усыг аюулгүй болгох амаргүй ажлыг “ALPS” систем амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэж байгаа аж. Гэвч системд энэ мэтээр цөөнгүй удаа осол, гэмтэл гарч байв.
2011 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунами цахилгаан станцыг дайрснаар 1986 онд Чернобыльд гарсан ослоос хойш хамгийн том цөмийн осол гарсан юм. Ослын үр дагаварыг арилгах явцад олон жижиг осол цөөнгүй гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард цацраг идэвхид бохирлогдсон 300 тонн ус далайд алдагдан, цөмийн станц орчмын цацраг идэвхийн төвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин хэтэрч байсан билээ.
Японы цөмийн цахилгаан станц “Фүкүшима-1”-д дахин осол гарсан тухай тус цахилгаан станцыг ажиллуулдаг “TEPCO” компани мэдэгджээ. Цөмийн цахилгаан станцт хуримтлагдаад байгаа цацраг идэвхээр бохирлогдсон усыг цэвэрлэх “ALPS” системийг ажиллуулах үеээр их хэмжээний давсны хүчил хоолойгоос алдагдсан байна. Үүнээс болж бохирдсон усыг цэвэрлэх ажлыг түр хугацаагаар зогсооход хүрчээ. “Фүкүшима-1”-д хуримтлагдаад байгаа асар их хэмжээний цацраг идэвхээр бохирдсон усыг аюулгүй болгох амаргүй ажлыг “ALPS” систем амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэж байгаа аж. Гэвч системд энэ мэтээр цөөнгүй удаа осол, гэмтэл гарч байв.2011 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн цунами цахилгаан станцыг дайрснаар 1986 онд Чернобыльд гарсан ослоос хойш хамгийн том цөмийн осол гарсан юм. Ослын үр дагаварыг арилгах явцад олон жижиг осол цөөнгүй гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард цацраг идэвхид бохирлогдсон 300 тонн ус далайд алдагдан, цөмийн станц орчмын цацраг идэвхийн төвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин хэтэрч байсан билээ.
0 Сэтгэгдэл
























