Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
В.Путин пап ламыг 50 минут хүлээлгэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ватиканд айлчлах үедээ Ромын пап лам Франсуатай уулзахаар товлосон цагаасаа бүтэн 50 минут хоцорсон явдал гарчээ.  Пап ламын элч төлөөлөгчид Оросын төрийн тэргүүнийг угтаж авахаар гадаа чичиртлээ зогсч хүлээснийг хэвлэлийнхэн гэрчилж байна. Түүний хоцорсон шалтгааныг одоогоор хэн ч тайлбарлаагүй байна.
В.Путин уулзахаар болзсон хүмүүсээ хүлээлгэдэг явдал ганц үүгээр зогсохгүй. Тэрээр өнгөрсөн сарын эхээр Өмнөд Солонгост айлчлах үедээ тус улсын Ерөнхийлөгч Пак Кин Хетэй уулзах албан ёсны уулзалтаасаа 30 минут хоцорсон юм. В.Путин Ерөнхийлөгчийг нь хүлээлгэн байж тус улсын зодооны урлагийн мастеруудтай уулзаж ярилцсан гэнэ. Тийм ч учраас Солонгосын хэвлэлүүд “Ноён Путин, дараагийн удаа цагаа бариарай” хэмээн бичиж байв. Гэвч өндөр хэмжээний уулзалтаас хоцрох, эсвэл уулзалтын товлосон хугацааг сунжруулах нь В.Путиний хувьд гэм биш зан болтлоо элбэг болжээ.

 Тухайлбал, 2003 онд хатан хаан II Элизаветатай уулзахдаа 14 минутаар уулзалтын хугацааг хэтрүүлсэн бол 2012 онд Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа 40 минут хоцорч иржээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Сирийн асуудлаар хэлэлцэхдээ уулзалтаа гурван цаг гаруй сунжруулсан  бол  Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой Крымд уулзахаар товслон цагаасаа бүхэл бүтэн дөрвөн цаг хоцорсон удаатай. Тэрээр уулзалтаас аль хэдийнэ хоцорсон атлаа замдаа нэгэн байкертай ярьж хүртэл амжсан гэнэ.  
В.Путин ийнхүү дэлхийн томоохон удирдагчидтай уулзахдаа хүртэл цаг барьдаггүй явдал нь нэг талаар өөрийнөө хүч нөлөөг мэдрүүлэх гэсэн хэрэг хэмээн улс төрийн тоймчид хэлдэг ч тэр бүр залуугаасаа л цаг барихдаа муу байсныг эхнэр нь хэлдэг. Түүний салсан эхнэр Людмила нэгэн ярилцлагадаа В.Путин болзоондоо дандаа хоцорч, түүнийг хүлээлгэдэг байсан гэсэн бол ноён Ерөнхийлөгч өөрөө ч хэвлэлд нэгэнтээ дунд сургуулийн үеэ дурсахдаа “Хувцаслах ч цаг байхгүй хүрмээ ч өмсч амжилгүй сургууль руугаа сум шиг хурдан чавхддаг байлаа” хэмээн ярьсан байдаг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
бүдүүлэг *****
Хамгийн их уншсан