Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ
Ийм мэдээнд гайхах зүйл баймгүй мэт. Цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн, зөвшөөрөлгүй пуужин харвасан гэх мэт шалтгаанаар дэлхийн олон орон Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ байсхийгээд л авдаг. Гэтэл хойдуудтай уламжлал ёсоор нааштай харилцаатай байдаг Орос эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь тун сонирхол татахаар үйл явдал боллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хоёр өдрийн өмнө баталсан тушаалын дагуу төрийн бүх албад, Оросын харьяалалтай бүх банк, байгууллага, хувь хүмүүст БНАСАУ-тай явуулах харилцаанд хязгаарлалт тогтоожээ. Хязгаарлалтын хүрээнд Хойд Солонгост шууд болон дам байдлаар бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдах, шилжүүлэн өгөх, тус улсаас бүх төрлийн бараа авахыг хориглосон байна. Мөн Оросын нутгаар дамжин Хойд Солонгост очиж байгаа бүх барааг нарийвчлан шалгаж байх ёстой болсон тухай “Регнум” сайт мэдээлж байна.

Хориг арга хэмжээ авах болсон шалтгаан нь 2006 онд Пеньян цөмийн зэвсгийн туршилт явуулсан гэж. Өмнөд Солонгос руу Путин айлчилсны дараахан эм, эмнэлгийн төхөөрөмжийг хойдуудад буцалтгүй тусламж болгож өгч байсан атал гэнэт яагаад ийнхүү хориг арга хэмжээ авах бол гэдэг сонин. Долоон жилийн өмнө хийгдсэн цөмийн туршилт зөвхөн шалтаг л байх гэх хар аяндаа төрж байна. Хойд Солонгосын Расон боомтыг Оростой холбосон төмөр замд Оросууд найман тэрбумын хөрөнгө оруулалт хийж бариад нээлтийн ажиллагаанд нь бидний сайн танил болсон Якунин оролцож байсан нь саяхан. Тиймээс яг бодит байдал юу болсон тухай таамаглахаас өөр аргагүй болж таарлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан