Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Цагдаагийнхан сэтгүүлчдэд хамгийн халтай байна
Европын холбоотой хийж байсан хэлэлцээрээ зогсоосон Засгийн газраа эсэргүүцэн Украины нийслэл Киевт болж байгаа жагсаал цуглаан сэтгүүлчдэд хамгийн халтай болж байна. Энд ажиллаж байсан тус улсын болон гадаадын хэвлэл мэдээллийн сурвалжлагч, гэрэл зурагчин, телевизийн сэтгүүлчдээс 40 хүн үймээнд оролцогсод болон цагдаа, тусгайгийн ажилтнуудын гарт өртөөд байна.

Тэдний олонхийг цагдаагийн “Беркута” тусгай тасгийнхан зодсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.  БизнесИнформын гэрэл зурагчин  Александр Перевозникийг гэхэд л үнэмлэхээ үзүүлээд байхад нь “Беркута”-гийн найман ажилтан элбэж зодсон бол гэрэл зурагчин Анатолий Степановыг цагдаа нар бороохойдож тархийг нь хагалан, гарыг нь хугалжээ.

Euronews – ийн теле оператор Роман Куприяновыг зам дээр унасан хүний зураг авч байхад нь цагдаа нар зураг авахаа болихыг шаардаад эцэст нь бөөнөөрөө дайрч зодсоноос тэрээр одоо эмнэлэгт хэвтээд байна. УНИАН-ы гэрэл зурагчин Евгений Малолеткаг мөн л зураг авч байхад нь цагдаа нар зодож гарыг нь хугалан аппаратыг нь эвджээ. Түүнийг сурвалжлагч гэдгийг нь мэдээд бүр санаатай зодсон гэж сэтгүүлч өөрөө ярьж байна.

Үүнээс үүдээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад замын цагдаа нарын өмсдөг дээрээ “Пресс” гэсэн бичээстэй, гэрэлтдэг шар өнгийн хувцас өмсгөж эхэлжээ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан