Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Аргентинд цагдаа нар ажил хаясан биш дээрэм тонуул гаарлаа

Аргентины цагдаа нар ажил хаяснаас болоод тус улсад дээрэм тонуул газар авч залуучууд томоохон супермаркетуудыг дээрэмдэн хоол хүнс, ахуйн техник хэрэгслийг нь авч явж байна. Бас иргэд рүү халдан дээрэмдсэн хэрэг ч хэд хэдэн удаа гарчээ. Хамгийн сүүлийн мэдээгээр нэг хүний амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан байна. Цагдаагийн 22 мянган ажилтан ажлаа хаяад байгаа  бол тун цөөхөн тооны хүн л ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм байна. Дээрэм тонуул том хотуудад төдийгүй хязгаар нутагт ч бас гарч орон байрны хулгай ч гарсаар байгаа гэнэ.

Цагдаагийнхан хөдөлмөрийн хөлс, нийгмийн баталгаагаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм. Харамсалтай нь Кордов мужийн амбан захирагч Хосе Мануэль де ла Сота 2014 оны нэгдүгээр сар хүртэл цалин хөлс нэмэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэр бас улс орондоо нүүрлээд байгаа инфляцийг хянаж чадахгүй байгаа холбооны засгийн газрыг шүүмжилсэн байна. Хэдэн зуун хүнийг саатуулсан ч дэлгүүрүүдийн эзэд ямар ч хамгаалалтгүй байна. Хулгай дээрэм, иргэдэд халдаж байгаа энэ явдлыг таслан зогсооход одоо хатуухан арга, резинэн сум шаардлагатай гэж байна.
Баруун нутгийн Сан-Хуан хотод эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигч феминистүүдийн их хуралд оролцогсод  католик сүм рүү халдсан явдал бас гарчээ. Аргентины өнцөг булан бүрээс цугларсан 17 мянган эмэгтэй хурлынхаа дараа сүмд очиж үр хөндөх эрхээ дээдэлнэ хэмээн дайрсан байна. Сүмийн залуу гэгээнтнүүд тэднийг зогсоохоор оролдсон ч цээж нүцгэн бүсгүйчүүд тэдний нүүр лүү нулимж, будгаар энд тэнд нь зуран янз бүрийн ааш аяг үзүүлжээ. Тэд бас гэгээнтнүүдийг харсаар байхад Ромын Папын дүрст бүхий хүүхэлдэй шатаасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан