Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
Америкийн тусгай алба дэлхий даяар гар утасны яриа чагнаж, байршил тогтоодог
Америкийн тусгай албад өдөр болгон дэлхий даяар таван тэрбум хүний гар утасны ярианы холболтын талаарх мэдээллийг авдаг бөгөөд гар утасны эзэн хаана явж байгаа, хэнтэй холбогддог болохыг хэдхэн секундын дотор тогтоодог  аж. Энэ тухай нууцыг “Вашингтон пост” сонин мэдээлж байна. Мэдээллийн эх үүсвэр нь тусгай албаны экс ажилтан Эдвард Сноуден.
Сноудены тус сонинд өгсөн мэдээллээс үзвэл Америкийн тусгай албад нь алдартай алан хядагчдын шилжилт хөдөлгөөнийг гар утсаар дамжуулан хянаж байдаг. Мөн түүний ойролцоох гар утастай хүн болгоныг шилжилт хөдөлгөөнийг давхар хянаж байдаг бөгөөд эдгээр хүмүүсийн хэн нэгний зам нь алан хядагчийн байгаа газраар орох, нэг унаанд суух гэх мэт тохиолдол болгонд тухайн хүний талаар илүү нарийвчилсан судалгаа явуулж эхэлдэг байна. Нарийвчилсан судалгаа гэдэг нь тухайн хүний “SIM” карт,  эсвэл утсан дээрх бүх холбоосыг, явуулсан ба хүлээж авсан бүх  мессэж, хэдэн өдөр сарын өмнө ярьсан, дуудлагыг нь хүлээж авсан бүгдийг тогтоож хяналтад оруулахыг хэлдэг гэнэ.
Энэ бүхнийг тухайн хүн дэлхийн ямар ч улсад байсан хийнэ. Өөрөөр хэлбэл алан хядагч байна уу эсвэл жирийн хүн байна уу нуугдах, нууцлагдах боломжгүй.
Сноуден энэ мэтээр Аме­ри­кийн тусгай албадын үйл ажил­лагааны талаар нууц мэдээл­лийг илчилж байгаа нь Америкийн үндэсний аюулгүй байдалд асар их хохирол учруулсан, учруулсаар байгаа тухай албаны хүмүүс мэдэг­дэж байна. Тухайлбал, Амери­кийн Үндэсний аюулгүй байдлын агент­лагын дарга Кит Александер сэтгүүлчидтэй уулзах үеэр энэ мэт нууц мэдээлэл алдагдахаас цаашид урьдчилан сэргийлэх боломжтой эсэх асуултын хариуд “Тэгэх боломж гаргахыг би маш их хүсч байна. Сноуден сэтгүүлчдэд 50 мянгаас 200 мянган баримт дамжуулан өгсөн. Тэдгээр нь цаа­шид ч ил болсоор байх болно. Мэдээллийг санаатайгаар Америкийн үндэсний аюулгүй байдалд хамгийн их хохирол учруулах хэлбэрээр олон нийтэд ил болгож байна” гэжээ.
Одоогоор ил болсон материалуудаас болж АНУ хамгийн ойрын, итгэлтэй түншүүдтэйгээ түнжин хагарахад тулаад байгаа. Гэтэл Сноуденээс материал хүлээн авсан сонинуудын мэдээлж байгаагаас үзвэл нийт мэдээллийн дөнгөж нэг хувийг л олон нийтэд ил болгосон гэнэ. Тэгэхээр цаашид 99 хувь нь ил болоод ирвэл юу болохыг тааж хэлэхэд бэрх.
0 Сэтгэгдэл
ene hun udahgui oros ornii hudaldana urvagch hund itgej ul bolnom ehornoo hudaldlaa nuuts bol nuutsbh estoi zuv ch bai buruu ch bai urvagch hun bol hun bish
Сноуденд баяр хүргье.Манай элбэгдорж ТЕг-ын нэг агент шүү дээ.
Хамгийн их уншсан