Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
”Анирлагч” кино үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа
Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж "Анирлагч" хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа.

Хүн байгалийн нандин холбоосыг уран тансагаар илэрхийлж чадсан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн байна.
Түүнчлэн киноны продюссерээр ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээх эрхэм хирнээ, хариуцлагтай үүргийг “Амар Медиа” продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа амжилттай биелүүлсэн бөгөөд түүний хувьд монголын хошин урлаг болоод кино урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон авъяаслаг уран бүтээлч юм. Мөн киноны гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нар тоглож эх үрийн эгэлхэн хирнээ аз жаргалтай бас элэг эмтрэм гайхалтай амьдаралын үнэн түүхийг чадварлагаар харуулж чаджээ. Түүнчлэн киноны дүрүүдэд МУГЖ Д.Гүрсад, МУСТА Б.Баярсанаа, хөтлөгч, жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна. Ийнхүү монголын мянга мянган үзэгчдийг анирлуулж, тэдэнд уярал, ухаарал хайрлаж байлдан дагуулж чадхуйц гайхалтай уран бүтээл туурвисан "Анирлагч" киноны нийт хамт олондоо амжилтын дээдийг хүсье...

0 Сэтгэгдэл