Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
ХУУЛЬ ИЙМ БАЙНА

"Өнөөдөр" сонины дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн дугаарт   "Шүүхийн ерөнхий зөвлөл Захиргааны хэргийн шүүхэд дуудагдахаасаа ичээсэй" гарчигтай нийтлэл хэвлэгджээ. Уншиж үзвэл захиалгатай, мэдлэг мэдээлэл дутуу, хүмүүсийн хооронд эвдрэл хэрүүл дуудсан өнгө аястай, хуулийг биелүүлэхгүй эсэргүүцэхийг уриалсан болох нь илт байлаа. Бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн эрх зүйт төртэй, ардчилсан нийгэмд амьдарч байна. Учир нь ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн үнэт зарчим бол үнэн бодит, тэнцвэрт мэдээлэл. Үндсэн хуулиар статус нь тодорхойлогдсон төрийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүгчийн сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлсэн хүмүүсийг дур зоргоороо бүртгээгүй, хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлан буцаасан мэтээр гүтгэсэнд хууль гадарлах захын хүн бол эргэлзэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ зэргийн хуулиа мэдэх, ялгах чадавхитай олон шилдэг хуульчид бий нь мэдээж.  Шүүгчийн сонгон шалгаруулалтанд хэнийг бүртгэх, хэнийг эс бүртгэхийг хэн ч нэг мөр ойлгохоор хуульчилсныг судлалгүй нэг талыг барьсан, дулимаг мэдээлэл өгөх нь төөрөгдөл юм. Тэр ч бүү хэл "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуульд уг хуулийг хэзээ, ямар асуудал дээр буцаан хэрэглэхийг хүртэл заасан байгаа билээ. Үүнийг сэтгүүлч  мэдэхгүйгээр төрийн нэг байгууллагыг шууд л буруушаах, буруу зүйл хийснийг тогтоолоо гэх нь эрүүл бус явдал.
Энэ асуудлыг шүүхийн захиргааны ажилтнууд сайтар ойлгоод Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хууль буцаан хэрэглэх нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар хандаад байгааг энэ нийтлэлийг захиалсан зарим эзэд, сэтгүүлч ойлгож мэдэлгүйгээр  бичиж байгаа нь  харин ичгэвтэр юм.  Үйл явдлын эргэн тойронд шүүх эрх мэдлийг гардан хэрэгжүүлэгч шүүгчдийг бага ажил хийдэг, туслахууд л морь нохой мэт зүтгэдэг,шүүхэд дуудагдах нь ичмээр явдал гэх мэтчилэн өрөөсгөл ойлголтыг төрүүлж байна. Шүүгчид бага ажил хийж, нуруу тэнэгэр явдаг ямбатнууд  биш. Тэдний шүүн таслах ажлын болон оюуны  хөдөлмөрийн ачааллыг захын нэг нь ийн үнэлж байгаа нь үнэнд нийцэмгүй. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж буй шүүгчийн хөдөлмөр ямар их тэвчихүй шаардсан алба болохыг нотлох шаардлагагүй. Гэтэл ямар эрх ашгийн үүднээс ийнхүү илтэд гуйвуулсан дүгнэлт хийж, шүүгч түүний туслахуудын хооронд  эвдрэл дуудаж буй нь анхаарал татах л асуудал. Шударга шүүхэд хандах, дуудагдах нь буруушаагдах үзэгдэл огт биш. Энэ бол эрх, эрх чөлөөгөө хамгаалах, хууль ёсыг сахих гэсэн эрх зүйт нийгмийн хэвийн үзэгдэл билээ. Үүнийг үгүйсгэх эрх хэнд ч байхгүй.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг будилуулж харагдуулах гэсэн энэ мэдээлэлд Шүүхийн ерөнхий зөвлөлийг "иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдсан", "ялгаварлан гадуурхсан", "хүний эрх зөрчсөн", "хэлмэгдүүлсэн" гэх мэтээр буруутгажээ. Энэ нь  шүүгчийн өндөр хариуцлагатай ажилд хүний эрхийг  чадварлаг хамгаалах  эрх ашгийн үүднээс тавьж байгаа шинэ хуулийн шалгуурыг судалж үзээгүйтэй холбоотой.     Жишээ хэлье. Хуулиар тухайн ажил, албаны нийтэд үзүүлэх нөлөө, нийтлэг эрх ашгийг хамгаалах шаардлагаар тодорхой шалгуур тавьдаг нь хүний эрхийн баталгаа билээ. Тодруулбал, "Монгол улсын Ерөнхийлөгч 45 нас хүрсэн уугуул иргэн байна", "УИХ-ын гишүүн 25 нас хүрсэн хүн байна", "Шүүгч болох хүн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, 25 нас хүрсэн хүн байна","Авилгатай тэмцэх газрын дарга 55 нас хүрсэн хүн байна" гэх мэт шалгуурыг Үндсэн хууль болон бусад хуулиар тавьдаг. Эдгээр хязгаарлалтыг хүний эрх зөрчсөн, ялгаварласан, хэлмэгдүүлсэн гэж яагаад хүмүүс шүүхэд хандахгүй байгаа билээ. Тэгвэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдэд шаардлага тавих нь буруу  юу гэсэн асуулт эндээс зүй ёсоор урган гарна.
 Шүүгчийн шалгаруулалтад зарим иргэдийг бүртгээгүй нь дээрхийн адилаар Үндсэн хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн сонгон шалгаруулалтад  бүртгүүлэхээр материалаа ирүүлсэн хүмүүсийг Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д заасанчлан "мэргэжлээрээ 3-аас  доошгүй жил ажилласан" гэдэг шалгуурын дагуу бүртгэж, тийм шаардлагыг хангаагүй хүмүүсийг хасчээ. Мэргэжлээрээ ажилласан гэдгийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарахаас өмнө Улсын Дээд шүүх тайлбарлаж, хуулийн байгууллагад ажиллаж байгаа бараг бүх хүнийг тооцож, тэд хэл амгүй шүүгчийн шалгаруулалтанд орж байв.
 Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар "хуучин хуульчдын" нэг хэсгийг хууль сахиулагчид болгож, нөгөө хэсгийг мэргэжлийн дадлага хийгчид болгож, шүүхэд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, шийдвэр гаргадаг хүмүүсийг хуульч гэж үздэг болсон.  Одоогийн маргаан бол шүүхийн ажилтнуудыг дээрх 3 бүлгийн  "мэргэжлийн дадлага хийж байгаа" гэсэн ангилалд хуулиар оруулсанд оршино. Шүүгчийн туслахыг яагаад мэргэжлийн дадлага хийж байгаа гэсэн ангилалд оруулсан бэ гэдгийг тунгаавал тэд бие даасан  шийдвэр гаргадаггүй,  харин шүүгчид техникийн туслалцаа үзүүлдэг учраас  хууль  тогтоогчид мэргэжлийн дадлага хийж байгаа гэж хуульчилсан  бололтой. Энэ нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээний асуудал юм. Хуулийн энэ заалтыг  мэдсээр байж туслахууд зүтгээд байгаа нь харин юунд найдаж байна вэ гэдэг  асуултыг  дагуулна.
     Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл  хууль биелүүлэх үүргээ биелүүлж байгаа нь буруу биш юм.  Хууль бус шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан түгээх нь шүүхийн шинэтгэлийн бодлогод үл нийцнэ.  
                                                                                               

                                                                                                                 Ш.РАВЖАА

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан