Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
ХЗХ-дын хохирлыг эхний ээлжинд барагдуулах болов
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.30 цагаас 40 гишүүний ирцтэй эхэллээ.
Хуралдааны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуув. Тэрбээр, сүүлийн үед бизнес эрхлэгчдийг ялих ялихгүй зүйлээс болж шалган дарамтлах болсноос бизнес эрхлэх боломжгүй болж байна гэсэн гомдол иргэдээс их ирэх боллоо гээд Эрүүгийн хуулийг бүхлээр нь шинэчлэх асуудлыг хэдийд ярих вэ хэмээн Байнгын хорооны даргаас лавласан. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж "Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах шатандаа яваа" хэмээн хариуллаа.
Үүгээр асуулт дуусч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эдгээр хуулийн төсөлтэй хамт батлуулах нь зүйтэй хэмээн үзсэнийг чуулганд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжиж батлав. Эдгээр хуулийг баталснаар шүүхэд хэрэг хуваарилах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн байх, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх асуудлаар өөрчлөлт орж байна.
Үүний дараа нь Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Энэ хууль батлагдсанаар Хадгаламж зээлийн хоршоодын 490 хохирогчийн хохирлыг хураан авсан эд хөрөнгийг борлуулан олсон орлогоор барагдуулж, дараа нь төрөөс гаргасан мөнгийг эргүүлэн төвлөрүүлэхээр болж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.30 цагаас 40 гишүүний ирцтэй эхэллээ.Хуралдааны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуув. Тэрбээр, сүүлийн үед бизнес эрхлэгчдийг ялих ялихгүй зүйлээс болж шалган дарамтлах болсноос бизнес эрхлэх боломжгүй болж байна гэсэн гомдол иргэдээс их ирэх боллоо гээд Эрүүгийн хуулийг бүхлээр нь шинэчлэх асуудлыг хэдийд ярих вэ хэмээн Байнгын хорооны даргаас лавласан. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж "Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах шатандаа яваа" хэмээн хариуллаа.

0 Сэтгэгдэл