Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

2026 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл сум, 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Албанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос нийт 58 малын 26840 толгой ямааг зориудаар устган, устгалын цэгт булшилж, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1.2.4-т “зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр” гэж, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 9.3-т “Зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тооцохдоо хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохын өмнөх сард тухайн аймгийн статистикийн газраас гаргасан малын үнийн судалгаанд үндэслэнэ” гэж заасны дагуу нөхөн олговрыг тооцлоо.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар (2026.10.28) зориудын устгалд Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23,358, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732, нийт 58 малчин өрхийн 26,840 толгой ямааг хамруулсан нөхөн төлбөрт нийт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан