Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ) болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээрийн хүрээнд гурван аймгийн 4 сургуулийн дотуур байранд засвар үйлчилгээ хийхээс гадна хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон сайжруулна.

Мөн сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөрийг орон нутгийн болон нийслэлийн 12 сургуульд шинээр нэвтрүүлэх юм.

Сангийн сайд З.Мэндсайхан төсөл амжилттай хэрэгжсэнээр боловсролын салбарт жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг яриандаа онцолсон.

Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүртээмжийг өсгөхөд нягт хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Азийн хөгжлийн банк болон Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийллээ.

Арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казумаса болон холбогдох албаныхан оролцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан