
“Yes Mongolia” Төрийн бус байгууллага, аймгуудын ЗДТГ-тай хамтран орон даяар зохион байгуулж буй “Чөлөөлье” хэлэлцүүлэг өнөөдөр Завхан аймагт эхэллээ.
Хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Yes Mongolia” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга Э.Төрбаяр нар нээж хэлэлцүүлгийн үр дүн, ач холбогдлыг танилцууллаа.
Уг хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албаны мэргэжилтнүүд, хувийн хэвшил, Мэргэжлийн холбоо, Иргэний нийгмийн байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцож байна.
“Чөлөөлье” хэлэлцүүлэг “Бизнес эрхлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл, хүнд суртлаас чөлөөлье”, “Хөдөлмөрлөж орлогоо нэмэгдүүлэх боломж бий болгоё”, “Орон нутгийн хөгжлийн бодлогыг нэмэгдүүлье” сэдвүүдийн хүрээнд өрнөж байна.























