Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ардчилсан нам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран ажиллана
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хамт олныг хүлээн авч уулзлаа. Тус байгууллагыг Монголд төлөөлөн суух суурин төлөөлөгч Барбара Брүүмэлийн бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд Грэтчин Кунз ирээд байгаа юм.

АН энэ жилийг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан тус хүрээлэнгийнхэнтэй хамтран залуу манлайлал, шинэ үеийн боловсон хүчин бэлтгэх ажилд хамтран ажиллахаар харилцан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийнхэнтэй санал солилцсон юм.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь Монголд ардчилал төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагын нэг. Тус хоёр байгууллагын харилцаа 2000 оны эхэн үеэс эхтэй ч 2008 оноос хойш харилцаа нь хэсэг хугацаанд тасраад байсан юм. Эртний түүхтэй найрсаг харилцааг дахин сэргээж намын гишүүдийг чадавхижуулах, сургахад хамтран ажиллахаар боллоо. АН-ын зүгээс барууны их дээд сургуулиудаас багш нар урьж, залуучууддаа сургалт явуулж, улмаар залуусаа сургагч багш болгон бэлтгэхэд тогтмол хамтран ажиллахаар болов.
Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхэнд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлнгийн түүхийг оруулахаар тохиролцлоо.

0 Сэтгэгдэл