Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы дундуур гэнэт зарлагдсан энэ хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 15 нь оролцож, албан бус мэдээллээр 12 гишүүн /Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин нараас бусад нь/ Хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Дашрамд сануулахад, Байнгын хорооны 19 гишүүний ес нь Ардчилсан нам, тав нь МАН, тав нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд харьяалагддаг юм байна. Байнгын хорооны шийдвэрийн талаар албан ёсны мэдээллийг өнөөдөр хийнэ гэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэгдсэн чуулганы дундуур гэнэт зарлагдсан энэ хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 15 нь оролцож, албан бус мэдээллээр 12 гишүүн /Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин нараас бусад нь/ Хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Дашрамд сануулахад, Байнгын хорооны 19 гишүүний ес нь Ардчилсан нам, тав нь МАН, тав нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд харьяалагддаг юм байна. Байнгын хорооны шийдвэрийн талаар албан ёсны мэдээллийг өнөөдөр хийнэ гэв. Хууль зүйн байнгын хорооны гишүүд:
Ардчилсан нам:
Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа, Лу.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт
МАН:
Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн
“Шударга ёс” эвсэл:
О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт
0 Сэтгэгдэл
huvalzanuud
Bugd yalgaa baihgui ene eruul mendiin salbart ajilj bgaa darga nariig ch bugdiig ni halah heregtei eh huuhediin endegdel herees heterlee bid chini odoo hend itgej naidaj turuhiin be arai dendej bn
2014.04.25
























