Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ц.Цолмон: Гэрээг эцэслэж хийгээгүй байхад манайхан хэвлэлд тавьчихсан
тавьсан байхад нь тамга тэмдэггүй байхыг нь харсаан коммунистууд ямарыг мэднээ
Ийм ГЭРЭЭ БАЙХГУЙ гэж ШИЙЛЭГДАМБА ***** хуцаад байсан яалаа. Энэ УЛС ТОРЧИД гэж ийм л арчаагуй ХУДАЛЧ новшнууд.
yag unen uls teriin bie unelegchid Erguu Gonchigdorjyn xud niilj Ix xurald yaj nasaaraa suuj zeelxen xool idex ve l gej bodoj suugaa
Ene Tsolmon Gonchigdorj xoyor gej xuduud tsaaguuraa xor nairuulj zavaarch baigaa um baina ldaa Tsolmon bol yostoi tuilbargui uls teriin yanxan xaana eert ni ashigtai baina ter namd orj daldaganaj yavdag Xezee ch uls orny telee gej boddogui Zevxen eeriin erx ashgyn telee altsanganaj yavdag tuilbargui xujaa baigaa Shinjanaas orj irsen xujaa eeree xezee ch songogdoj uzeegui listeer azaar IX xurald orchixood ternygee zenesen Gonchigdorjtoigoo niilj batalgaajuulax l xuseltei eer end u ch baixgui
энэ одоо хэдэн намаас урвасан. Хамгийн сүүлийн урвалтаас хойш нь 2 жил болоогүй байхад юун ёс зүй эд нар гээд солиороод байгаа юм бол доо? Сонгогдсон намаасаа урвах нь ёс зүйгүй юу, асуудалд өөрийн бодлоор санал өгсөн нь ёс зүйгүй юу? Арвин энэ 2 яг адил аль ашигтай талд нь худалдагдаж очдог биеэ үнэлэгчид
УИХ-ын гишүүн
Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийхийг хязгаарлах асуудал учраас зөв гэж үзэж байна. Гэхдээ гол маргаан нь хугацааны асуудал байгаа. Анх сонгууль явуулахад намууд хэнийгээ хаана дэвшүүлэх вэ гэж тооцоолдог. УИХ-ын гишүүн сайд байж болно гээд намууд шийдсэн. Тэгэхээр энэ удаагийн УИХ-ын сонгууль хугацаанд өөрчлөх нь зохимжгүй. Хугацааны хувьд 2016 оноос хэрэгжүүлэхээр тогтож, ихэнх сайд нь “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь илүү зохимжтой.
-Тооны харьцаа тогтоосон байсан боловч саналаа татчихсан. Хэд гэсэн харьцаатай байх нь оновчтой гэж та бодож байна?
-АН-ын санал 50:50 байсан боловч татаад авчихсан. Тэгээд явж явж 50 ч биш 30 хувь болчихоод байгаа. Ер нь “давхар дээл”-тэй 20 жил явсан шүү дээ. 20 жил энэ маягаар ажиллаж байсан юм чинь хоёр жилийн өмнө, хойно хэрэгжүүлэх нь тийм ч их ялгаатай зүйл биш. Аль болохоор Засаг төр тогтвортой, хийж байгаа ажил нь урагштай байгаасай л гэсэн үүднээс хандах нь зөв.
-Энэ асуудалд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд юунаас болоод санал нэгдэж чадсангүй вэ?
-“Шударга ёс” эвслийн бүлэг олон удаа ярьсан боловч эцэслэж санал хурааж, ийм байдлаар хандъя гэж шийдэж чадаагүй чуулганд орсон. Гурав хоногийн завсарлага авах юм чинь дараа нь шийдвэрээ гаргачихъя гэж бодсон хэрэг. Тэгээд эвслээрээ нэгдсэн байдлаар санал өгье гэж шийдээгүй юм. Тийм болохоор гишүүд өөрсдийн санал хураалтад хандсан. МАХН-ын хувьд нам дээрээ 2016 оныг дэмжье гэж тогтсон юм. Гэтэл зарим гишүүн үүнээс эсрэг санал өгсөн л дөө. Зарим нь 2014 оныг дэмжнэ гэж ч хэлж байсан. 2014 оныг дэмжнэ гэчихээд тухайн өдөр өөрчлөгдөөд өөрөөр санал өгсөн тохиолдолд ч байгаа.
-Бүлгээсээ тусдаа хуралдсан юм уу?
-Бид МАХН-ын Гүйцэтгэх хурал хийгээд тэндээс 2016 оныг дэмжье гэж шийдсэн.
-АН-ынхан гэхэд “давхар дээл”-ийг тайлах асуудалд бүлгээсээ зөрж, энэ жилээс хэрэгжүүлэхэд санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцно гэлээ. Тэгвэл эсрэг санал өгсөн О.Баасанхүү, Л.Цог, Ц.Оюунбаатар нарт хариуцлага тооцох асуудал МАХН-д яригдсан болов уу?
-Саяхан хуралдаад сануулж, анхааруулсан. Санал өгч дэмжсэнээс нь болоод Засгийн газрын гишүүдийг солих, өөрчлөх эсвэл засаглалын хямрал болох юм бол яригдах хариуцлага нь улам л хэцүү болно байх. Жишээ нь, одоогийн ярьж байгаа хувилбараар хууль батлагдахаар болбол манай намаас хашиж байгаа хамгийн өндөр албан тушаал болох Шадар сайдыг УИХ-ын гишүүн хийж болохгүй. Тэгэхээр өөрсдийхөө эрх ашгийн эсрэг санал өгсөн болж таарч байгаа юм. Хууль энэ хэвээрээ батлагдчихвал хариуцлага тооцох асуудал нам дээр яригдах ёстой. Ер нь ёс зүйн хувьд ч гэсэн зохимжгүй л дээ. Тохирсноосоо буцаж бие биеэ хуураад явах нь зохимжгүй үйлдэл. Хувь хүн, улстөрчийн хувьд ч зохисгүй ааш араншин, сөрөг үйлдэл болж байгаа.
-“Шударга ёс” эвслийн бүлгийн зөрчлийг Д.Батцогт гишүүн дэмжихгүй гээд бүлгээсээ гарахаар боллоо. Бүлгийн дарга Н.Батцэрэг бүлгээс гарна гэсэн ойлголт байхгүй гээд байдаг. Нэг бүлэгт харьяалагддаг гишүүний хувьд юу гэж бодож байна вэ. Үнэхээр Д.Батцогт гишүүний хэлээд байгаа тохироо, наймаа байна уу?
-Тэр тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгөх юм надад алга. Батцогт гишүүн сая өргөдлөө бүлгийн даргад өгсөн гэсэн. Бүлэг дээр ямар ч байсан хэлэлцэх болов уу. Тэр үед л тодорхой болох байх. Одоо бол хэлэх зүйл алга. Ирэх даваа гарагийн бүлгийн хурлаар энэ асуудлыг ярих байх. Хэрхэн шийддэгийг нь бас сайн мэдэхгүй юм. Амаржаргал гишүүний асуудал шиг байдал үүсэх ч юм бил үү. Тухайн үед л шийдээд явах байх даа.
-Ер нь эвслийн бүлгийн МАХН, МҮАН-ынхан ямар нэг асуудалд хэр их санал зөрөлддөг вэ. Хоорондоо нийцтэй, байр суурь нэгтэй ажиллаж чаддаг уу?
-Өнгөрсөн хугацаанд ажиллахад нэг их зарчмын зөрүү гараад, сайндаж, муудсан зүйл байгаагүй. Хувь хүмүүс асуудал болгонд өөрсдийн гэсэн байр суурьтай ханддаг. Тэрийгээ яриад, нэгтгээд нэгдсэн байр суурьтай ордог. Заримдаа өөр өөрсдийнхөөрөө санал өгдөг. Түүнд нь зөрчил гараад байдаггүй.
-АН, МАХН-ын хооронд 10 жилийн хугацаатай байгуулах гэрээний төсөл ил болчихлоо. Ийм гэрээ байгуулах нь хэр зөв шийдвэр юм бэ, таныхаар?
-Тэр гэрээний асуудалд оролцоод л явж байна. Тэгэхдээ гэрээг эцэслэж хийгээгүй байхад манайхны зарим нь хэвлэлд тавьсан байна билээ. Санаатай тавьсан уу, мэдээлэл алдагдсан уу мэдэхгүй юм. Угаасаа аливаа баримт бичигт эцэслэж гарын үсэг зуртал аль ч байгууллага, хувь хүнд ч нууц шүү дээ. АН, МАХН хоёр хамтраад засгийн эрх барьж байгаа учраас үүнийгээ урт хугацаанд үргэлжлүүлье гэсэн. Тэгэхийн тулд бие биеэ хариуцлагатай болгох үүднээс хамтарсан бичиг баримт гаргачихъя гээд төслийг нь хийгээд ярилцаад явж байна. Гэрээний зарим заалт хасагдаж болно, өөр зүйлүүд нэмэгдэж ч болно.
-Ийм гэрээ байгуулахыг УИХ-д сонгогдсон МАХН-ын гишүүд дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Эсэргүүцсэн хүн байхгүй гэж бодож байна. Яг ч ил цагаан дургүйгээ илэрхийлсэн нь бол алга. Угаасаа л хамтарч ажиллаж байгаа учраас илүү удаан хугацаанд ажиллах боломжийг ярилцаж, тохиролцъё гэсэн.
-Гэрээний төслөөс болоод МҮАН-ынхан дунд асуудал үүссэн юм биш үү. “Шударга ёс” эвсэл болж сонгуульд оролцож, засагт хамтраад, бүлэг байгуулчихаад нэгийгээ үлдээчихээр дотооддоо ойлголцохгүй байх шалтгаан болчихсон юм биш биз дээ?
-Тийм юм байхгүй байх. Энэ гэрээг эхлээд хоёр намын хүрээнд байгуулчихаад гурав дахь нам нь орж болно. Эсвэл дараа нь дэлгэрүүлээд өөрсдөө хүсэх юм бол гурван намын гэрээ ч болгож болно. Монголчууд аль болох хамтарч нэгдэж байвал нэгнийгээ хажиглаад байж болохгүй.
-МҮАН л дотор ерөөсөө ойлголцож чадахгүй байна гэж харагдаад байгаа?
-Тэрийг өөрсдөө л хэлэх байх даа. Надад бол мэдээлэл алга.
-Та УИХ-д сонгогдохдоо анх МҮАН-ын гишүүн байсан учраас асуугаад байгаа юм. Асуудал байсан учраас МАХН-д орсон байж таарна?
-Бүх юм сайхан байсан бол бас тийм зүйл болохгүй байх л даа. Ямар нэгэн асуудал байгаа гэсэн үг. МҮАН МАХН хоёр нийлээд нэг улс төрийн хүчин болоод явбал хэн хэндээ хэрэгтэй. Монголын улс төрд ч хэрэгтэй гэсэн санал дэвшүүлчихээд хэрэгжихийг нь хүлээж байна. Уг нь нэг нам нь улам сулраад байхын оронд хоёулаа нийлээд явбал гуравдахь хүчний байр сууринд хүрнэ. Олон жил эрх барьсан намуудыг ард түмэн шүүмжилдэг учир түүнийг нь засч, залруулахад нэмэртэй улс төрийн хүчин гарна гэж үзсэн.
Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

0 Сэтгэгдэл
2014.04.27
2014.04.25
2014.04.25
2014.04.25
2014.04.25