Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Японы Тээвэр, аялал жуулчлалын сайд айлчилна
Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны дөрөвдүгээр сарын 26-29-нд Монгол Улсад айлчлах юм байна. Энэхүү айлчлалын хүрээнд сайд Ота Акихиро тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхтэй албан ёсны уулзалт хийх юм. Уулзалт дөрөвдүгээр сарын 28-ны даваа гарагт Зам, тээврийн яаманд болох юм байна. Уулзалтын үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд уулзалтын үр дүнд яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн Японы төлөөлөгчид Хөшгийн хөндийд барьж буй Олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцах гэнэ. Тус нисэх буудлыг Японы “Жайка” байгууллагын хөнгөлөлтэй зээлээр барьж гүйцэтгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл