Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Жон Леноныг клоны аргаар гаргаж авна гэнэ

Канадын шүдний нэг эмч Майкл Зук гэгчид алдарт Битлз хамтлагийн  хөгжимчин Жон Ленон шиг авьяаслаг хүүтэй болох санаа төрж гурван жилийн өмнө нэрт гитарчны шүдийг дуудлага худалдаанаас 33 мянган доллараар худалдаж авчээ. Ингэснээр тэр нэр хөгжимчний ДНК-г хадгалах эрхтэй болсон гэж өөрөө баталж байна. Алдартнуудын ДНК-гийн тухай өгүүлдэг телевизийн Dead Famous DNA нэвтрүүлэгт оролцохдоо Зук өөрөө Ленноны шүднээс клоны аргаар хүүхэд гарган авч болно гэжээ. Тэр “Шүдэнд  хэрвээ генетикийн хангалттай материал үнэхээр сайн хадгалагдсан бол түүгээр юу ч хийж болно” гээд “Миний эцсийн зорилго бол өөрийн гэсэн Жон Ленонтой болох явдал” гэж ярьсан байна.
Зук бас “Намайг ийм алхам хийхэд хууль зөвшөөрнө гэж бодож байгаа. Аль нэг оронд үүнийг зөвшөөрдөггүй бол би зөвшөөрдөг тэр оронд нь очиж хийнэ. Жон Леноны ДНК сая сая доллар хүрнэ гэж би бодож байна” гэжээ.
Зук цаашдын төлөвлөгөөгөө илэн далангүй дэлгэж клоны аргаар хүүхэд гаргаж авах нь амжилттай болно, тэгээд тэр хүүхдээ өөрөө архи, тамхи, хар тамхинаас хол хөндий өсгөж хөгжмийн мэдрэмжтэй, Жон Леннон шиг гитарчин болгож өсгөнө гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан