Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход 5 жил хорих болон бусад ял ногдууллаа Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ 2026 ОНЫ ЭНЭ САРЫН 9-НИЙ ӨДРӨӨС УЛИАСТАЙ СУМЫН НИЙТИЙН ТЭЭВЭРТ 3 АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ Анхны нарны цахилгаан станц 164 сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 19.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
ЗАВХАН АЙМГИЙН ТЭМЭЭЧДИЙН ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Завхан аймгийн тэмээчдийн анхны зөвлөгөөн 1976 онд болж байсан бол 2 дугаар зөвлөгөөнийг 50 жилийн дараа Ургамал суманд зохион байгуулав.

Зөвлөгөөнд 100-аас дээш тэмээтэй Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац, Завханмандал, Алдархаан, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Баянтэс, Улиастай, Цагаанчулуут, Шилүүстэй, Цэцэн-Уул, Их-Уул сумын тэмээчид, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Тамир, О.Мөнгөнтуул, М.Нямсүрэн, Х.Лүндээжанцан болон Улсын аварга малчид, хамтран зохион байгуулагчид, сумдын удирдлагууд нийт 300 орчим хүн оролцлоо.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж, “Завхан аймгийн тэмээн сүргийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрээр 1940 онд Завхан аймаг хамгийн их буюу 57.5 мянган тэмээ тоолуулж байсан бол түүнээс хойш байнгын бууралттай байж, өнгөрсөн онд 8.8 мянган тэмээ тоолуулсан. Энэ статистик бол аймгийн хэмжээнд тэмээн сүргээ өсгөх шинэ бодлого төлөвлөлт зайлшгүй шаардлагатай болсныг нотолж байна гээд, ирэх оноос 1 ботго тутамд 100.000 төгрөгийн урамшуулал олгох, тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ингэний ферм байгуулах, тэмээчдэд зориулсан арга хэмжээг тогтмолжуулах, хамгийн олон ботго бойжуулсан малчныг шагнаж урамшуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төлөвлөлт боловсруулж буйгаа ярилаа.

Мөн зөвлөгөөнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат зоотехникч, ХААИС-ын хүндэт доктор Л.Лхаасүрэн “Завхан аймгийн тэмээн сүргийн тогтвортой өсөлт” сэдвээр илтгэл тавьж, Улсын аварга тэмээчин Д.Наран, Ж.Мандахнар нар тэмээ маллах туршлагаа хуваалцав.

Тус зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж буй Олон Улсын Адапт төслийн зохицуулагч Ц.Энхтуяа аймгийн хэмжээнд хийж буй төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мэдээллийг өглөө.

Завхан аймгийн тэмээчдийн 2 дугаар зөвлөгөөнөөс ботгоны урамшуулал олгох, тэмээчдийн холбоо байгуулах, тэмээчдийг дотоод болон гадаадад туршлага судлуулах, аялал жуулчлалын чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах зэрэг зөвлөмжүүд гарч олонхийн саналаар баталлаа.

Мөн энэ үеэр Завхан аймгийн Тэмээчдийн холбоог байгуулж, тэргүүнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Тамирыг сонгов.

Зөвлөгөөний үеэр тэмээний ашиг шимт бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан