Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө

Монгол Улс 2027 онд "Оюутолгой" төслөөс 3 их наядын ногдол ашиг авахаар болсонтой холбогдуулан иргэдийн зүгээс бэлнээр авах хүсэлт, шаардлагаа тавиад буй.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж уулзан, чиглэл өгчээ. Тодруулбал, тэрбээр "Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна.

Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ.

Төр, засгийн зүгээс ард иргэддээ хямралыг даван туулахад шуурхай хариу арга хэмжээг авч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан