Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Засгийн газар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ц.Оюундарь: Хяналтын ерөнхий хорооны шийдвэр ҮЗХ-ны хурлаар баталгаажна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хассан шийдвэр гаргасан гэдэг нь үнэн эсэхийг болон цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН-аас хөөсөн талаархи мэдээлэл үнэн үү?
-Намын хариуцлагын журмын 3.4-ийн гуравдугаар бүлэгт Хяналтын хорооны шийдвэр дангаараа бол хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж баталгаажуулж байж түүний дараа шийдвэр гардаг. Тэгэхээр Хяналтын ерөнхий хорооны Р.Бурмаа гишүүний асуудлыг авч хэлэлцсэн хурлын шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэж байж шийднэ гэсэн үг.
-Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаа юм бол?
-Р.Бурмаа гишүүний өгсөн санал одоогийн Засгийн газрын бүрэн эрхийг долдугаар сарын 1-нд дуусгах нь зөв гэсэн шийдвэр мэт харагдаж байна. Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэж үзэж байгаа.
-Бусад гишүүдэд нь хариуцлага тооцох асуудал яригдах уу. Тухайлбал, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарт?
-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол өөр л дөө. Тойргоос сонгогдсон гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал болж байгаа юм. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзсэн. Үүнд нэг хуулийн цоорхой байгаа юм. Улс төрийн намуудын тухай хууль 2005 онд батлагдсан. Тухайн үед манайх мажоритар системтэй байсан. Харин 2012 оноос холимог систем орж ирсэн. Тэгэхээр жагсаалтаар орсон гишүүнийг ингэнэ гэсэн заалт аль ч хуульд байхгүй.
-Хяналтын хороо яг ямар шийдвэр гаргасан юм бол?
-Намын нэр бүхий 13 гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн гэж үзсэн. Энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл. Гэхдээ дахин хэлэхэд Хяналтын ерөнхий хорооны шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажиж байж эцсийн шийдвэр болдог. Тиймээс хэрвээ энэ шийдвэрийг цааш нь баталгаажуулья гэвэл ҮЗХ хуралдах ёстой.
-ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах вэ?
-Тэрийг дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гуравны нэг хувь нь санал өгснөөр шийднэ.
Оюундарь намын дүрэмээ өөрөө мэддэг болов уу.Цэрэнчимэгтэй нийлж Дорнодын АН ын дотоод хэрэгт оролцоод байгааг харахад үндсэн дүрэмээ тун маруухан мэддэг бололтой
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хассан шийдвэр гаргасан гэдэг нь үнэн эсэхийг болон цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.-УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН-аас хөөсөн талаархи мэдээлэл үнэн үү?
-Намын хариуцлагын журмын 3.4-ийн гуравдугаар бүлэгт Хяналтын хорооны шийдвэр дангаараа бол хүчин төгөлдөр биш. Хяналтын хорооны шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж баталгаажуулж байж түүний дараа шийдвэр гардаг. Тэгэхээр Хяналтын ерөнхий хорооны Р.Бурмаа гишүүний асуудлыг авч хэлэлцсэн хурлын шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцэж байж шийднэ гэсэн үг.
-Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаа юм бол?
-Р.Бурмаа гишүүний өгсөн санал одоогийн Засгийн газрын бүрэн эрхийг долдугаар сарын 1-нд дуусгах нь зөв гэсэн шийдвэр мэт харагдаж байна. Засгийн газрыг огцруулах шийдвэрт санал өгсөн гэж үзэж байгаа.
-Бусад гишүүдэд нь хариуцлага тооцох асуудал яригдах уу. Тухайлбал, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарт?
-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол өөр л дөө. Тойргоос сонгогдсон гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал болж байгаа юм. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзсэн. Үүнд нэг хуулийн цоорхой байгаа юм. Улс төрийн намуудын тухай хууль 2005 онд батлагдсан. Тухайн үед манайх мажоритар системтэй байсан. Харин 2012 оноос холимог систем орж ирсэн. Тэгэхээр жагсаалтаар орсон гишүүнийг ингэнэ гэсэн заалт аль ч хуульд байхгүй.
-Хяналтын хороо яг ямар шийдвэр гаргасан юм бол?
-Намын нэр бүхий 13 гишүүнээс ирсэн өргөдлийг Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцээд Р.Бурмаа гишүүний өгсөн санал нь намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулах шийдвэрт саналаа өгсөн гэж үзсэн. Энэ нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл. Гэхдээ дахин хэлэхэд Хяналтын ерөнхий хорооны шийдвэр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажиж байж эцсийн шийдвэр болдог. Тиймээс хэрвээ энэ шийдвэрийг цааш нь баталгаажуулья гэвэл ҮЗХ хуралдах ёстой.
-ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах вэ?
-Тэрийг дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гуравны нэг хувь нь санал өгснөөр шийднэ.
0 Сэтгэгдэл
2014.11.07
























