Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
А.Жоли: Хэзээ ч зөв хүнтэй учирна гэж бодож байсангүй
Жүжигчин Анжелина Жоли "ELLE" сэтгүүлийн сүүлийн дугаарт ярилцлага өгч, нүүрийг нь чимжээ. Сүүлийн хэдэн жил кинонд тоглохоос илүү найруулах ажилд анхаарч, бас эрүүл мэндийн санаа зовоосон асуудал ч гарч ирж, олон юм үзэж туулсан тэрээр хувийн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярьжээ.
Тогтворгүй гэр бүлд төрж өссөн болохоороо сайхан гэр бүлийн тухай ойлголт ч үгүй,  тэгж амьдарна гэж огтхон ч төсөөлдөггүй байсан тухайгаа А.Жоли ярьжээ. Тийм ч учраас 20 гаруйхан настай залуу бүсгүй байхдаа хоёр ч удаа гэрлэлт нь бүтэлгүйтэж, заримдаа бусдын гайхашруулам этгээд үйлдэл хийдэг байж. Харин Брэд Питтэй учирснаар тэр жинхэнэ хайр дурлал, насныхаа ханийг олсон гэдгээ бахархалтайгаар өгүүлжээ. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэж зүй ёсоор хэлэгддэг Анжелина Жоли хэлэхдээ “Би хэзээ ч хүүхэдтэй болно, хэзээ ч ингэж аз жаргалтайгаар дурлана, зөв хүнтэй учирна гэж бодож байгаагүй. Миний хувьд сайхан гэр бүл гэдэг үлгэрт л гардаг гэж боддог байсан. Гэвч Б.Питтэй учирснаар амьдрал минь өөрчлөгдсөн” гэж ярьжээ.
А.Жолигийн хамгийн сүүлд тоглосон “Maleficent” кино дэлхийн театруудаар нээлтээ хийж байгаатай холбогдуулан тэрээр дээрх ярилцлагыг өгсөн юм. Тэрээр өчигдөр гэхэд Их Британийн Кенсингтон ордонд киноны нээлтийн хүлээн авалтад Брэд Питт болон том хүү Мэддоксын хамт оролцжээ.






0 Сэтгэгдэл
gaihaltai busgui
Хамгийн их уншсан