Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ Өнөөдрийн 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдэж, учирсан хохиролгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой НААДАМ-2025: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй Тэтгэврийн зээлтэй иргэд орлогынхоо 84 хувийг зээлд өгч, 16 хувийг л амьжиргаандаа зарцуулдаг байсан
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ Өнөөдрийн 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод мэдрэгдэж, учирсан хохиролгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой НААДАМ-2025: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй Тэтгэврийн зээлтэй иргэд орлогынхоо 84 хувийг зээлд өгч, 16 хувийг л амьжиргаандаа зарцуулдаг байсан
Д.Энхболд: “Хонхны дуу” бол шинээр сэтгэгчдийн, шинэчлэл өөрчлөлтийн л дуу


Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан Морин жилийн Ардчилсан хувьсгалын үндэс суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойдоо хүрч буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа энэ удаагийн зочноор “Хонх” хамтлагийнхныг урив. Хэдийгээр хамтлагийн үүсгэн байгуулагч С.Цогтсайхан өвчний улмаас энэ хорвоогоос арай эрт одчихсон ч ардчилсан хувьсгалын дуулал болсон “Хонхны дуу” хэрхэн бүтсэн талаар, “Хонх” хамтлаг хэрхэн нэгдэж, нийлсэн талаар хамтлагийн гишүүн Н.Энхбаяр, вовка буюу Д.Энхболд нар дурсч байна. Тэд энэ жил хамтлагийнхаа 25 жилийн ойн баяраар нэгдэж, бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байхад нь уулзлаа.


-“Хонх” хамтлаг гэхээр Цогтсайхан агснаар төсөөлдөг...?
Д.Э: -Үгүй шүү, гурван хүн байдаг.
Н.Э: -Харин тийм ээ, хүмүүс намайг хараад Цогоо гээд байдаг. Үгүй ээ, би Энхбаяр байна гэхээр “Өө, тийм байна” гэдэг. Ямар сайндаа л хамгийн сүүлд “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн чинь Цогоогийн ахтайгаа байгаа зургийг тавиад Энхбаяр, Цогтсайхан гэчихсэн байна билээ. Хүмүүс ер нь сайн ялгадаггүй юм билээ.

-“Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх нэгдэн нийлж байсан түүхээ ярьж өгөөч...?
Д.Э: -Одоо хоёулаа огт өөр түүх ярья. Хүмүүсийн толгойг эргүүлэх гэж өмнө нь үргэлж худлаа ярьдаг байсан юм. /инээв/
Н.Э: -Ер нь дуунуудаа Энхболд зохиосон гээд бүр толгойг нь эргүүлчихгүй юу. /инээв/ За, жаахан марзаганачихлаа.

-Тэгэхэд та хэд хэдэн настай байсан юм бэ?
Д.Э: -Хорь дөнгөж гарч байсан. Цогоо 30-тай байсан.
Н.Э: -Цогоо 29-тэй, би 30-тай байсан. Цогоо надаас нэг дүү л дээ. Анх Эрхүүд оюутан байхад урлагийн үзлэгээс эхлээд олон арга хэмжээ болдог байлаа. Тэнд сурч байсан манай оюутнууд нийлээд л үйлдвэрүүдээр явж, Монголоо сурталчлах зүйл их хийдэг байлаа. Тэр үеэс л Цогоо бид хоёр хамт явж, гитар тоглож дуулдаг байсан. Тэгж явсаар нэгнийхээ барилыг авчихсан хэрэг л дээ. Тэрнээс хойш 1983 онд төгсөөд энд ирээд хоёулаа Монголын радиод ажилд орсон. Тэгэхэд бас л социализмын үе байсан учраас үдэшлэг, бүжгэнд байнга орж дуулдаг байсан. Тэгж яваад л манай Цогоо цаг үеэ мэдрээд тухайн үедээ л эсэргүү дуунууд зохиож, түүнийгээ нийтэд хүргэхээр хамтлаг байгуулсан. Тэгэхэд цаг давчуу, яарч хийсэн учраас хөгжмөө “Соёл эрдэнэ” хамтлагийнхантай хамт бичээд, дуулъя гэсэн санаа гаргасан.
Гэхдээ яаж тайзан дээр хоёулхнаа зогсч байх вэ, тэгээд ч гитарын солиудыг бичих хүн хэрэгтэй болоод хоёр хүүхэд гэртээ дуудаж, шалгаад Энхболдыгоо хамтлагтаа авч байлаа. Тэгж л “Хонх” хамтлагийг байгуулаад, гурвуулаа тоглож эхэлсэн. Анхны концерт 12 дуутай байсан. Ерөнхийдөө богинохон. Гэхдээ тэр үеийн концерт бараг л уулзалт ярилцлага болчихдог байсан даа. Нэг дуу дуулчихаад л үзэгчдийн асуултад хариулна. Улс төрийн шинжтэй асуултуудад нь Цогоо уран бүтээлийн тухай асуултуудад нь бид хоёр хариулна.

-Тухайн үед энд тэндхийн байгууллага хамт олноороо нэгдээд үүр байгуулдаг байсан юм билээ. “Хонх” хамтлагийнхан ямар салбар зөвлөлд харьяалагддаг байсан бэ?
Н.Э: -Хамтлаг, ардчилсан хөдөлгөөн хоёр маань нэг цаг үед гараад ирсэн. Гэхдээ манай хамтлаг 1989 оны есдүгээр сарын 17-нд анхны коцертоо хийчихсэн байсан. Харин Ардчилсан холбоо арванхоёрдугаар сарын 10-нд байгуулагдсан байдаг. Ардчиллын хөдөлгөөнд манай Цогоо маш сайн оролцдог байсан. Бат-Үүл, Амарсанаа, Цогоо өөр хэн ч билээ дээ анхны “Шинэ үе” бүлгэмийг байгуулж байсан. Би тэрэнд нь оролцдоггүй байсан болохоор бүгдийг нь нэрлэж чадахгүй байна л даа . Намайг ч тоодоггүй байлаа. Надаас юмаа нуудаг байсан.
Д.Э: -“Хонх” хамтлаг бол мэдээж Цогтсайхан агсны санаа. Цогтсайхан бол тэр үеийн нийгмийн хайрцагт баригдчихаад байсан хүмүүсээс шал анги, чөлөөт сэтгэдэг байсан учраас түүний зохиосон дуу хүмүүст маш хурдан хүрсэн. Анхны тоглолтын үеэр олон асуулт асуусан, үзэгчид.
Н.Э: -Тэр үед хүмүүсийн ярьж болдог, болдоггүй сэдэв гэж байлаа. Тухайлбал, Чингисийн тухай дуулах нь битгий хэл ярих хүн цөөн байлаа. Социализмыг л магтан дуулуулаад байснаас бодит байдал дээр бүх зүйл тийм эерэг сайхан байгаагүй. “Рашаантын 18” дуугаар хашаа хороолол, орон сууцны амьдралын ялгааг гаргачихаар чинь өмнө нь тийм юм сонсож байгаагүй хэрнээ мэддэг хүмүүст маш хурдан хүрч байгаа юм л даа.
Д.Э: -Есдүгээр сард манай хамтлаг байгуулагдаад арванхоёрдугаар сард Ардчилсан холбоо байгуулагдсан гэхээр энэ хугацаанд бид дуугаараа ард түмнийг сэрээж, хувьсгалд уриалан дуудсан. Энэ үүднээс аваад үзэхээр “Хонхны дуу”-ны ардчилалд оруулсан хувь нэмэр их байгаа биз. Хэрэв “Хонхны дуу”  байхгүй байсан бол ард түмэн юу руу явж байгаагаа мэдэхгүй байсан. Яг л хувьсгалыг өдөөж өгсөн.
Н.Э: -Ийм байж болдог юм байна гэдгийг л хүмүүст харуулсан. Гадаад руу зөвхөн дарга нар биш энгийн иргэд явж болох юм байна гэдгийг ч юм уу, ер нь хүний эрх гэж юу болохыг л ойлгуулсан. Тэгж байж л иргэд төв талбайд цугласан юм.

-“Хонхны дуу”-г яг хэзээ зохиосон юм бэ. Есдүгээр сард хийсэн тоглолтдоо дуулсан юм уу?
Н.Э: -Тийм ээ, есдүгээр сарын тоглолтдоо дуулж байсан. Анхны концертын бэлтгэл ажил маш хурдан бүтсэн. Цогоогийн толгойд тэр 12 дууны үг, ая бэлэн байсан юм билээ.
Д.Э: -Энхбаяр ярьдаг юм. Оюутан байхдаа олон хүн маргалдахаар Цогоо ганцаараа нэг тал болоод бусад нь нэг тал болчихдог гээд.  “Чи буруу яриад байна” гэхээр л  “Үгүй ээ, тэгдэггүй юм” гээд л зүтгэдэг. Би боддог юм. Цогоо бол тухайн үеийн нийгэмд, бидэнд бурхнаас заяасан бэлэг байжээ гэж. Үнэхээр одоогийн бидний энэ эрх чөлөөт амьдралыг Монголын ард түмэнд хамгийн түрүүнд хэлж өгсөн хүн.
Н.Э: -Цогоо дуугаа зохиосон нь, Бат-Үүл, Амарсанаа нар “Шинэ үе” бүлгэм байгуулсан хоёр нь яг нэг цэгт огтлолцоод л нэгдчихсэн. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж ярьдаг даа. Тийм л зүйл болсон. Ардчиллыг тогтооход “Хонхны дуу” хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ түүхэн үнэнийг бид хэзээ ч мартаж болохгүй, мартах ч ёсгүй.

-Ардчилсан хувьсгалын үеэр төв талбай дээр “Хонх” хамтлаг байсан. Гэхдээ Энхболд ахыг байгаагүй гэх юм билээ?
Д.Э: -Би тэгэхэд жаахан хүүхэд байсан. Тэр жагсаал энгийн нэг зүйл биш, тэмцлийн нэг хэлбэр учраас 22-хон настай хүүхдийг гэрт нь орхиод манай хоёр явдаг байлаа.
Н.Э: -Тортой машин хүрч ирээд чихээд явахгүй гэсэн баталгаа байгаагүй. Тэмцэл хийж байгаа нөхдүүд маань хэрэв биднийг аваад явчихвал чи үлдэнэ шүү гээд бүр анхнаасаа төлөвлөгөө боловсруулдаг байсан. Бүгдээрээ ачигдчихвал юун ардчилсан хувьсгал болно биз дээ.

-Цогтсайхан агсан сэтгүүлч мэргэжилтэй учраас дууны үгнүүд дээр түүртэх зүйлгүй байсан байх. Харин ая дангийн хувьд та хоёрын оролцоо бий биз дээ?
Н.Э: -Цогоо үг, аяа өөрөө бичээд ямар дуу болгож, хэрхэн дуулах вэ гэдэг дээр хамтлагаараа ажилладаг байсан. Бид чинь тэр үеийн орцны л дуучид шүү дэээ.
Д.Э: -Сэтгүүлч залуу өөрөө үгээ бичээд, аяа хийгээд өөрийн дотор байгаа чөлөөт сэтгэлгээг хүмүүст хүргэж чадаж байсан учраас Цогоог хүн бүр хүндэлж байсан юм. Энгийн амьдралд шүүмжлэлтэй ханддаг. Тухайн үеийн дуунуудаас тэс өөр.

-Тэр үед орцонд тиймэрхүү дуу байгаагүй хэрэг үү?
Д.Э: -Тэр үеийн орцны дуу бол жаахан хүүхдийн дуу. СССР улсаас гаралтай, сэвсгэр цагаан цаас гэсэн дуу л байсан.
Н.Э: -Яг Цогоогийн бичиж байсан шиг дуу гэх юм бол шоронгоос гарч ирсэн хулигааны дуу гэж байсан.
Батцагааны орой дээрээс
Баруун тийшээ харах юм бол
Багын байсан колоны сургууль
Байсан байрандаа дүнхийж харагдана... гээд л хар ярианы дуунууд байсан. Гэхдээ Цогтсайханы бичлэг бол үүнээс тэс өөр.
Урд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно... энэ чинь нэг талаар зүүдний тухай дуу гээд хэлчихэж болохоор байгаа биз дээ. Зүйрлэл, ёгтлолыг их хэрэглэдэг байсан.
Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ... гэхээр зүгээр нэг хонх дуугарч байгаа юм шиг хэрнээ “Хонх” хамтлаг дуулаад нийгмийг сэрээж байгаа утгатай.

-Тэгээд нөгөө хориглож цагддаг байсан хүмүүс нь тэр далд утгыг ойлгоогүй хэрэг үү. Анхны тоглолтоо ямар ч асуудалгүй зохион байгуулчихсан юм уу?
Н.Э: -Наадах чинь маш зөв асуулт байна. Тэр үед концерт баталдаг хүмүүс байсан. Гэнэт эсэргүү утгатай дуу дуулаад гараад ирсэн хүмүүсийг хэн зөвшөөрөх билээ. Баталгаатай хамтлаг бол “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” л байлаа. Урт үстэй хүн гараад, эсэргүү дуу дуулах юм бол шууд л ачигдана. Заавал эх орон, ээж аавыгаа магтсан дуу дуулах ёстой гэсэн шалгууртай. Тийм үед бид нар шууд билетээ зараад, тоглолт дээрээ концерт батлах хэмжээний хүмүүсийг урьж авч ирээд л үзүүлсэн.

-Дээр та хоёрын ярьснаар тухайн үеийн хүмүүс хайрцаглагдчихсан байсан. Гэтэл бас тэр дунд эсэргүү дуутай хамтлагийн тоглолтыг үзэх хүн байсан л байна?
Н.Э: -Тав, зургадугаар сараас эхлээд л ганц хоёр дуу хуурцаг дээр бичээд л найзуудаараа дамжуулаад тараагаад байсан. Есдүгээр сар гэхэд аль хэдийнэ хүмүүс “Хонх” гэж ийм хамтлаг байдгийг мэдчихсэн байсан. Хүмүүсийн чихэнд бол хүрчихсэн. Бас “Цаг үе, залуучууд”  нэвтрүүлгээр “Цаасан малгай” гэж дууныхаа тухай яриад дуулчихсан байлаа. Тэр нэвтрүүлгийг Ерөнхий сайд асан Баяр, УИХ-ын гишүүн байсан Алтай бид хэд хийдэг байсан юм. Тэгэхээр бас хүмүүс мэддэг болчихсон байсан л даа. Тухайн үед бидний тоглолтыг хийлгэх газар байгаагүй. Миний аав юун төлөө насаараа улсын филармоний дарга хийлээ дээ. Хүчээр шахуу л тоглолтоо хийсэн дээ.

-Тухай үеийн 40 мянгатынхан бол тэр чигээрээ намын элит гишүүд. Тэгэхээр та бүхний гэр бүлийнхэн ч гэсэн эдгээр хүмүүсийн нэг. Яг тэр хэцүү үед хамтлаг байгуулаад, болж бүтэхгүйг эсэргүүцсэн дуу дуулаад явахаар мэдээж зүгээр хараад суугаагүй л байх?
Д.Э: -Гэрийнхэндээ хэлээгүй шахам. Тэгж байгаад хамгийн том эгчдээ хэлсэн чинь “Юу яриад байгаа юм. Битгий балайраад бай” гэсэн. Харин бага эгчдээ хэлсэн чинь “Миний дүү яадаг юм. Яв” гээд л их дэмжсэн. Ээж аав хоёр бол юунд яваад байгааг ч мэдээгүй. Гэхдээ л 22-той залуу чинь өөрийгөө мэднэ.
Н.Э: -Бид чинь огт нуугдаж байгаагүй. Тэр үед бас ч бүр таг улаан байгаагүй л дээ. Цэнгэлдэх дотор бүтэн арми ирчихсэн ордон руу дайрах л юм бол хөдөлнө гээд л тушаал хүлээгээд байж байсан гэх юм билээ.
Д.Э: -Би саяхан тухайн үед Нийгмийн аюулгүй байдлаас хамгаалах албанд ажиллаж байсан нэг өвөөтэй таарсан. “Хонх” хамтлагийнх гээд хэлсэн чинь “Би чамтай юм яривал ярина. Гэхдээ ганц л зүйл хэлье. Тэнд байсан манай нэг дарга “Хонх”-ын хүүхдүүдэд хүрч болохгүй шүү гэсэн” гэж байна лээ. Лавлаад асуусан чинь өөр юм яриагүй.
Н.Э: -Би наадхыг чинь анх удаа л сонсож байна. Тэгвэл яасан ч амьд гарах л байж. /инээв/

-“Хонх” хамтлагийн түүхэнд хамгийн сэтгэлээс гардаггүй тийм мөч олон бий байх?
Д.Э: -Циркт нэг тоглолт хийсэн юм. Хүмүүсийн үзэх ёстой юм нь л “Хонх” хамтлаг болчихсон байсан. Тасалбартай, тасалбаргүй хамаагүй орох гэж дайраад циркийн хэдэн том цонхыг хагалчихсан. Битүү хүнтэй л тоглолтоо хийж байлаа. Би боддог юм. Монголд ер нь тийм тоглолт байсан болов уу гэж. Ямар сайндаа л нэг билеттэй хүнээ долоон хүн дээрээ өргөчихсөн “Энд билеттэй хүн байна” гээд явж байсан гэдэг.

-Хүссэн зүйлээ хийчихсэн. Нийгмийг уриалан дуудаад ардчиллыг бий болгочихсон. Тэгээд тэр цагаас хойш одоо 25 жил өнгөрчихсөн байна...
Д.Э: -Манай хоёр мэргэжлээрээ яваад, би хөгжмөө хөөгөөд “Хөх тэнгэр”, “Соёл Эрдэнэ”-д орсон. Дараа нь Герман руу сургуульд явсан. “Хонх” хамтлаг маань нийслэлийн залуучуудад дуугаа өргөчихөөд Дархан, Эрдэнэт бүр Герман хүртэл явж байсан. Яг хоёр Герман нэгдэх гэж байсан үе учраас биднийг урьсан. Түүний дараа 1990 онд Японд очсон. “Асахи” телевизийн яг оргил цагаар явдаг нэвтрүүлгийн зочноор уригдаад Монголд болж байгаа үйл явдлын тухай ярьж байв. Японы 40, 50 сая иргэн үзсэн байх. Тэр үед чинь Японы төв телевизээр монгол хүн гарах нь байтугай, монголчууд Японд очиж байгаагүй үе.

-“Хонх” хамтлаг шинээр уран бүтээл хийх үү?
Д.Э: -Тэр хэцүү. Цогтсайхан “Хонх” хамтлагийн толгой нь байсан. Тэр бүх дуугаа зохиосон. Яахав бид хоёр өөрсдийнхөө хэмжээнд юм хийнэ.
Н.Э: -Анхныхыгаа гүйцнэ гэдэг маш хэцүү. Хоёрдугаар концертоо нэгээс 200 хувь давуулж байж л анхныхыг гүйцсэн.

-“Хонхны дуу”, “Алтан хавчаар”, “Хотын гудамж”, “Рашаантын 18” гээд л дуунуудыг тэртээ 25 жилийн өмнө  зохиосон атал одоогийн залуусын хамгийн түрүүнд амандаа аялдаг дуу хэвээр л байна. Бас шинэ хамтлаг дуучид ч дуулах л юм. Дуулж л байг уу?
Д.Э: -Дуулж л байг. Нээрээ саяхан МАН-ынхан нэг арга хэмжээн дээрээ “Хонхны дуу”-г тавьчихсан байсан гэсэн. “Хонхны дуу” бол шинээр сэтгэгчдийн, шинэчлэл өөрчлөлтийн л дуу. Аливаа нийгэм хуучирдаг. Гэхдээ шинэ зүйл рүү тэмүүлсэн тэр үед л “Хонхны дуу” явдаг байх ёстой. Тийм ч учраас 100 жилийн дараа ч гэсэн “Хонхны дуу” явах л байх гэж бид боддог юм. 100 жилийн дараа бид өөрсдөө байхгүй ч гэсэн биднээс хойш байх уран бүтээл хийчихсэн учраас баярладаг.
Н.Э: -Би бол 100 жилийн дараа байна аа. /инээв/

-Вовка ах яагаад улс төрийн мэргэжил сонгосон юм бэ?
Д.Э: -“Хонх” хамтлагийн нөлөө л дөө. Ямар ч байсан мэргэжилтэй болъё гээд баруун Германыг зорьж байлаа.

-Өмнө нь Улсын филармонийн уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэнБүтэнбаяр ахтай ярилцаж байлаа. Түүний ярианаас Намсрайжав гуайг ямар агуу уран бүтээлч, бас ямар мундаг аав байгаа вэ гэж биширсэн. Энхбаяр ах та, аавынхаа тухай дурсаач?
Н.Э: -Хөгжим сонгоход мэдээж аавын маань нөлөө байсан. Уг нь, нэгдүгээр сургуульд орсон ч гуравдугаар ангиасаа Хөгжим бүжгийн сургууль руу шилжсэн. Би чинь дээрээ гурван ахтай. Тэр үед аав бид хэдэд пянз тоглуулагчаар том симфониуд сонсгоод “Одоо дайснууд дайрч байна” гээд л их ярьж өгдөг байсан. Аав, ээж хоёр маань урлагийн хүн байсан учраас би урлагийн мэдрэмжтэй. Гэхдээ хэзээ ч аавыгаа гүйцэхгүй л дээ. “Халуун элгэн нутаг” гэдэг дуу монгол хүн бүрийн зүрхэнд хадаж байна. Ямар сайндаа аавын маань нэг найз “Нэг ийм дуу зохиочихоод л үхэх юмсан” гэж ярьж байх вэ.

-Таньд тийм бодол алга уу?
Н.Э: -Байж болох юм аа. /инээв/
Д.Э: -Гурвуулаа сая “Хонх” ямар ач холбогдолтой хамтлаг вэ гээд л зөндөө ярилаа. Заавал “Халуун элгэн нутаг”-тай дүйцэх уран бүтээл хийгээгүй ч ард түмэндээ танигдаад, хүндлэгдээд явж байгаа биз дээ. Юмаа хийчихсэн учраас заавал “Халуун элгэн нутаг”-ийг хүүгээр нь зохиолгох хэрэг байхгүй.
Н.Э: -За яахав, “Халуун бөөр нутаг” гээд зохиогоод өгье... /инээв/ Бадар-Ууган хэлж байсан юм. Чи бид хоёр хөгшинд хүрнэ гэж юу байх вэ, гэхдээ нэг дуу хийж үзэх үү гээд л ярьж байсан. Тэгээд хийж чадаагүй л дээ.
Д.Э: -Бадар-Ууган ах та хоёрын хамтарч зохиосон гоё дуу бий биз дээ, даанч өөр хүний нэр дээр байгаа болохоос.

-Хулгайлагдчихсан юм уу. Ямар нэртэй дуу...?
Н.Э: -Одоо нэрийг нь зарлаад яах вэ, нэг хэсэг гоё дуу гарахаар л хэн ч хамаагүй “Энэ миний дуу...” гэдэг байсан юм. Тэгж яваад л нэг тийм юм болохгүй юу.

-25 жилийн ойн тоглолтоо яагаад цөөн хүмүүст тоглож байгаа юм бэ. “Хонх”-ыг сонсохыг хүсч байгаа хүмүүс бий шүү дээ?
Н.Э: -Одоо бол бид хоёр нэг концертоо босгоод авчихаж байгаа юм. Үүнийгээ бүтэн жилийн хугацаанд хаана ч хамаагүй тоглоно. Нэг байгууллагын улаан буланд ч хамаагүй. Өмнө нь бидэнд тэгж хаа сайгүй явах боломж байсангүй л дээ.
Д.Э: -Бид анх фонограммыг оруулж ирж байлаа. 1989 оноос өмнө бүх дуугаралт моно байсан. Харин бид стерео дуугаралт оруулж ирсэн юм.

-Фонограммыг та хэд оруулж ирсэн хэрэг үү. Муу л үлгэр дууриал байна даа?
Д.Э: -Тухайн үедээ тэр чинь цоо шинэ зүйл байсан. Анх бид “Соёл Эрдэнэ” хамтлагаар хөгжмөө тоглуулаад түүнийгээ бичиж аваад ардаа дуугаргаад, өөрсдөө амьдаар тоглож дуулдаг байсан. Үүнийг л сүүлдээ бүр боловсронгуй болгочихсон л болохоос. Гэхдээ л олон хүн үүгээр хоолоо олж байгаа шүү дээ.
 
-Тэгвэл энэ удаагийн тоглолтын онцлог. Гурвуулаа байсан бол хоёулаа болчихсон байгаа?
Д.Э: -Хоёулхнаа тоглож байгаа мөртлөө бүтэн хамтлаг шиг дуугардаг техник оруулж ирсэн. Юм хөгжиж байна. Ер нь “Хонх” хамтлаг үргэлж л шинэлэг байдаг.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан