Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Үзэсгэлэн зохион байгуулагчдыг шүүх торгожээ
Дэлхий дахинаа алдартай анатомын “Хүний биеийн нууц, дотоод ертөнц” үзэсгэлэнг  ОХУ-ын Краснодар хотноо гаргасан зохион байгуулагчдыг тус хотын Советский дүүргийн шүүх 20 мянган рублиэр торгохоор шийдвэрлэсэн байна. Хууль сахиулагчид энэ музей, үзэсгэлэн нь хүүхдэд сөрөг мэдээлэл өгч байна гэж үзжээ.

Үзэсгэлэнг Кубаны нийслэлд аль гуравдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч олон нийтийн байгууллагууд эсэргүүцсэнээр хойшлуулж дөрөвдүгээр сард нээхдээ үзээгчдийн насыг “+16” хэмээн зарлаж байж нээсэн юм.

Гэсэн ч иргэдийн хүсэлтээр хязгаарын прокурорын газар үзэсгэлэнг шалгаад “насанд хүрээгүйчүүдийн сэтгэлзүйн хөгжилд муугаар нөлөөлөх юм байна” хэмээн ийн торгож шийтгэжээ. Үүний зэрэгцээ нас хязгаарласан бичгээ “+18” болгон өөрчлөхийг шаардсан байна. 

Уг нь энэ музей, үзэсгэлэн дэлхийн 40 гаруй оронд гарч хүний биеийн онцлог, нууцын тухай сурталчилж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан