Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Хайрын цоож”-ноос болоод гүүр нурах нь
Парисыг хайр, дурлалын хот гэдэг. Иймдээ ч дурлагсад, хуримлагчид бал сараа энэ хотод өнгөрөөх нь элбэг. 2008 онд хамгийн анх Парисын Сена мөрөн дпээр Урлагийн гүүрэн дээр хоёр залуу хайр сэтгэлээ бат бөх байхын бэлгэдэл болгож цоож зүүснээс хойш энэ ёслол түгэж энэ хотод очсон бүхэн тэнд цоож зүүдэг болсон гэнэ. Улмаар энэ нь зөвхөн Урлагийн гүүр биш болж   Сена мөрөн дээрх 8 гүүр, Сен Мартены суваг дээгүүрх гурван гүүр ч  ийм ёслолд өртжээ.

Гэтэл Парист зочилсон гадныхан төдийгүй, эндхийн оршин суугчид нь энэ ёслолд татагдан орсноор одоо гүүрэн дээрх хайрын цоож 700 мянгаас  нэг саяар тоологдох болж өдөртөө хэдэн зуугаар нэмэгддэг болсон байна.

Хэдхэн сарын өмнө Парис хотын зөвлөл залуу зураач, зохион бүтээгч, урчуудын эвлэлд хандан дурлагсдад зориулсан тусгай булан талбай бий болгох санаачилга гаргахын уриалсан байна.

Мөн Парис хотын дарга Анн Идальго гүүрэн дэр хайрын цоож өлгөхийг зогсоох тухай уриалга гаргаж ард иргэдэд хандсаныг дэмжиж хотын 7,5 мянган хүн гарын үсэг зуржээ. Ингэхгүй бол гүүрнүүд “Хайрын цоож”-ийг даалгүй нурах аюул нүүрлэж байна гэж хотын дарга уриалгадаа дурдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан