Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Дэлхийн улс орнуудын замын хөдөлгөөний хачин дүрмүүд
Авто машины хэрэглээ дэлхий дахинд улам бүр өргөжсөөр, энэ хэрээрээ автомашины тоо нэмэгдсээр байна. Энэ нь замын бөглөрөлийг нэмж үүнтэй уялдаад ч тэр үү хөдөлгөөний дүрэмд сонин хачин заалтууд ордог. Дэлхийн улс орнуудад хотын хөдөлгөөний дүрмэнд заасан сонин хачин заалтуудыг Yahoo сайтын авто шижээчид цуглуулсан нь энэ.
- Тайландад эрэгтэй эмэгтэйчүүдийг цээж нүцгэнээр тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог байна. Гэхдээ энэ нь автомашин, автобус, таксинд хамаарна.
- Коста-Рикад хэрэв өөртөө итгэлтэй байвал жолоо барихын өмнө согтууруулах ундаа хэрэглэж болно гэнэ. Гэхдээ цусан дахь алкоголийн хэмжээ 0,05 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энд бас эмнэлэг, сүм, сургуулийн дэргэдүүр өнгөрөхдөө хөгжим чанга тавихыг хориглодог.
- Францад бол бүр эсрэгээрээ жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол согтууруулах ундаа хэмждэг багаж үлээхгүйгээр жолооны ард суухыг хориглоно. Бас прокатаас машин авч байгаа хүн машинаа үзэхийн өмнө таван долларын татвар төлнө. Үүнийг төлөхгүй бол 15 доллараар торгоно.
- Москвад америк иргэн машинаа гудамжинд өөрөө угаахыг хориглоно. Гэхдээ машин нь бохир байх юм бол 2000 рублиэр торгоно.
- Кипрт жолооч жолоон дээрээс гараа авахыг хориглоно. Ингээгүй ч гэсэн дэргэдүүр өнгөрч байгаа жолоочид заналхийлсэн байдал гаргах юм бол цагдаагийнхан 35 доллараар торгоно.
- Өмнөд Африкт малчид юм уу, мал туусан хүнд жолооч зам тавьж өгөх үүрэгтэй. Замаар бух, адуу, илжиг, хонь, ямаа, гахай, тэмээн хяруул явж байвал тэр замын хаан гэсэн үг.
- Японд явган хүний гарцан дээрх шалбааг дээгүүр дайрч гарвал багаар бодоход л 60 доллараар торгуулна.
- Их Британид жолооч жолооныхоо ард алим юм уу сендвич идэж харагдвал цагдаад гардуулна.
- Филиппиний нийслэл Манилд хотын тодорхой газруудаар автомашины дугаараар хязгаарладаг. 1 юм уу, 2-оор төгссөн дугаартай машин даваа гарагт өглөөний 7,00 цагаас оройн 19,00 цаг хүртэл явбал торгуулах гэх мэт.
- АНУ-д ч гэсэн сонин сонин журам үйлчилдэг. Монтана мужид ганцхан хонь ачиж явахыг хориглодог бол Невада мужид тэмээ ачиж хөдөлгөөнд оролцохыг хориглодог.
Авто машины хэрэглээ дэлхий дахинд улам бүр өргөжсөөр, энэ хэрээрээ автомашины тоо нэмэгдсээр байна. Энэ нь замын бөглөрөлийг нэмж үүнтэй уялдаад ч тэр үү хөдөлгөөний дүрэмд сонин хачин заалтууд ордог. Дэлхийн улс орнуудад хотын хөдөлгөөний дүрмэнд заасан сонин хачин заалтуудыг Yahoo сайтын авто шижээчид цуглуулсан нь энэ. - Тайландад эрэгтэй эмэгтэйчүүдийг цээж нүцгэнээр тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог байна. Гэхдээ энэ нь автомашин, автобус, таксинд хамаарна.

0 Сэтгэгдэл