Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өөрийгөө үхлээс аварсан хүү

11 настай хүү золгүй ослыг  мэдэрч чадсан байна. Энэ сарын 3-нд Бразилийн зүүн хойд зүгт орших Балсас хотод хоёр мотортой жижиг онгоц удирдлагаа алдан осолдож, айлын байшин дээр унасан юм. Тэрхүү байшинд Андрегийн гэр бүл 11 настай хүүгийн хамт амьдардаг. Азаар ослын дараа Андрегийн гэр бүлийнхэн амьд гарсан байна.

“Миррор”-ийн хуудаснаа бичсэнээр 11 настай Аугусто хүү тэр өдөр өөрийн аавтай эцэг эхийнхээ өрөөнд унтах зөвшөөрөл авч чадна хэмээн мөрийцсэн байна.  Андре түүний эхнэр хоёр хүү нь тэднийг зөвшөөрөхөөс нааш унтахгүй нь гэдгийг мэдсэн учраас хүүгээ өвөртлөөд унтахаар хэвтжээ.  Гэтэл хэдхэн цагийн дараа газар хөдлөх мэт их чимээ гарч, тэдний байшингийн зарим хэсэгт гал дүрэлзэж эхэлжээ. Андре 11 настай хүүгийнх нь өрөөг жижиг оврын онгоц цөмлөн унаад шатаж байгааг харжээ.

Хүүгийн ээж Сабрина “Яг хар салхи эсвэл газар хөдлөлтөд өртөж байгаа мэт дуу чимээ утаа униар гарч бид орноосоо унасан. Өрөөнийхөө хаалгыг онгойлгоод хартал бөөн утаа униар гал гарч байсан учраас бид гурав шууд л цонхоороо үсэрсэн.  Уг нь манай нөхөр их тайван хүн хэдий ч тэр үед үнэхээр их цочирдсон” гэжээ.

Хүүгийнхээ өрөөг хараад эцэг эх нь ямар нэгэн далдын хүч хүүг нь амьд үлдээлээ гэдэгт итгэсэн гэнэ.  “Энэ явдал биднийг заримдаа хүүхдийнхээ үгэнд орж байх ёстой гэдгийг санууллаа” хэмээн Сабрина сэтгүүлчдэд ярьжээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр онгоц 87 настай Марию де Хесус Крус э Сильваг Балсас хотын эмнэлгээс хөрш Пиауи мужид хүргэхээр явж байжээ. Онгоцонд настангаас гадна түүний охин, ач хүү, онгоцны жолооч түүний гэргий гэх таван хүн явж байсан аж. Харамсалтай нь тэд амь үрэгдсэн  байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан