Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Мансуурч байгаа өөрийн хөргөө зурдаг зураач

Америкийн шүлэгч, зурагч Брайан Льюис Сандерс нь 1995 оноос эхлэн өдөрт өөрийн хөргийг нэг удаа зурдаг болсон нэгэн.

Брайан багаасаа л бусдаас өөр нэгэн байж. Багадаа харанхуйгаас айх болсон одоо долоон настайгаасаа эхлэн одоо хүртэл шөнө заавал гэрэлтэй унтдаг болсон байна. Өсвөр насандаа зүүдэндээ ярьдаг болж түүнээ эмчлэх гээд чадаагүй. дараа нь шүлэг бичих болсноор сургуулийнх нь хүүхдүүд түүнийг гаж гэж нүд үзүүрлэн үйлийг нь үздэг байжээ. Өөрийн айдас элдэв дарамт шахалттай тулгарсан дийлэнх хүний амьдрал таагүй байдаг.

Гэхдээ Брайан өвөрмөцийн дээр мөнгө олох авьяастай нэгэн байжээ. Тэрээр өөрийн сул талаа мөнгөний шавхагдашгүй уурхай болгож чадаж. Хүүхдүүдэд аз үзэгдээд, нүд үзүүрлэгдээд байдаг шүлэг бичих чадвараа ашиглан номоо хэвлүүл. Дараа нь шөнө ярьдаг гэдгээрээ мөнгө хийж эхэлсэн байна. Шөнө унтахдаа хажуудаа диктофон асааж уунтаад өглөө нь зүүдэндээ ярьж бувтнасан зүйлсээ цэгцлэн ойлгомжтой болгоод ном болгож зардаг болов. Зүүдэндээ ярьсан яриа бүхий ном нь бестселлер болсон тул нийт 300 мянган хувиар хэдэн ботийг хэвлүүлжээ.

Дараа нь 1995 оноос эхлэн өдөрт нэг удаа өөрийн хүргөө зурдаг болов. Гэтэл ийм хөрөг нь сайндаа л 200 доллараар зарагдаад олигтой орлорго оруулахгүй байж. Иймд мань эр 2001 оноос эхлэн ямар нэгэн мансууруулах бодис, эм, хар тамхи энэ тэр хэрэглэн манарсан үедээ өөрийн хөргөө зурдаг боллоо. Ийм зураг харин худалдан авагчдад таалагдаж нэг бүрийг нь дээд тал нь  5000 доллараар ч зарах нь жирийн хэрэг болжээ. Одоо манарсан үедээ зурсан өөрийн хөргийн тоо нь 150 давсан болохоор хэрэглэж үзээгүй хар тамхи, мансууруулах бодис, эм бараг байхгүй гэж болно.

Ингээд энэ өвөрмөц өөрийн хөргөөс сонирхуулж байна.


(Абилифи – антидепрессант буЮу сэтгэл гутралыг арилгах үйлчилгээтэй эм)


(Абсент-согтоохоос гадна их тунгаар уувал хий юм харуулах үйлчилгээтэй нэгэн зүйл архи)


(Аддерал – амфетамин)


(Буспар – түгшүүртэй байдлыг дардаг бэлдмэл)


(Буталбиталс – барбитурат, нойрсуулах эм)


(Валиум - тайвшруулдаг эм)


(Хөгжөөгч хий - энэ хийгээр амьсгалсан хүн өөрийн мэдэлгүй шалтгаангүйгээр элгээ хөштөл инээдэг)


(Асаагуурын хий)


(Галоперидол - сэтгэц нөлөөтэй эм)


(Гашиш)


(Гашишийн тос )


(Гидрокодон – Хагас синтетик опийн төрлийн бодис)


(Клонопин – антидепрессант буЮу сэтгэл гутралыг арилгах үйлчилгээтэй эм)


(Кокаин)


(Ксанакс - түгшүүр, айдсыг арилгах үйлчилгээтэй)


(Лоритаб – Хагас синтетик опийн төрлийн бодис)


(Марихуан)


(Морфин + Ксанакс)


(Морфин)


(Псилоцибин - хий юм харуулах үйлчилгээтэй)


(Сальвия ургамал)


(Сероквель – антидепрессант буЮу сэтгэл гутралыг арилгах үйлчилгээтэй эм)


(Гар гаргаар үйлдвэрлэсэн метамфетамин)
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан