Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Мерил Стрип Холливудын харшаа 4,8 сая доллароор худалдав

Жүжигчин Мерил Стрип Холливуд дахь харшаа 4,8 сая доллароор худалджээ. Бейсболын “New York Yankees” багийн тоглогч Алекс Родригос уг харшийн шинэ эзэн болсон байна.

1954 онд барьсан, хоёр давхар харш нь унтлагын дөрвөн өрөөтэй ажээ. Тансаг харшийн нүүрэн талын шилэн хана нь зочдын өрөөнд байх үед яг л задгай тагтан дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бол эзний унтлагын өрөө нь гурван талаараа гоёмсог цэцэрлэгээр хүрээлүүлжээ. Мөн том ил зуухтайгаас гадна гантиг шалтай байна. Бас харшийн гадна талд задгай жижиг усан сантай ажээ.

“Төмөр хатагтай”, “Мэдисон тойргийн гүүрнүүд”, “Крамер Крамерын эсрэг”, “Софигийн сонголт”, “Манхэттен” зэрэг олон кинонд дүр бүтээсэн Стрип харшаа 7 сая доллароор жилийн хугацаанд зарахыг оролдсон боловч ийм үнээр бэлнээр худалдан авах хүн олдоогүй байна.
















0 Сэтгэгдэл
Burhan bi yaj neg iim bairtai boloh ve.
Хамгийн их уншсан