Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хий үзэгдлийн зургийг санамсаргүй авчээ

Ирландын Уэксфорд гүнлэгт орших Лофтус харшийг сонирхож байсан 21 настай жуулчин тун өвөрмөц зураг авсан байна. Санамсаргүй авсан зураг дээр нь тус харшид амьдардаг хий үзэгдлийн дүрс гарсан болохоор өвөрмөц гэхээс өөр аргагүй.

Томас Бивис гэгч англи залуу энэ харшийг хий үзэгдэлтэй гэдгийг сонсоод тусгайлан үзэхээр ирэд нотолгоог нь олж авсандаа их баяртай байгаа юм байх аа.

Нутгийн иргэдийн яриагаар бол 1766 онд Лофтус Холлд Тоттенхем гэгчийн гэр бүл нүүн иржээ. гэвч удалгүй бага охин Эннд нь аймшигтай зүйл тохиолдсон байна. Энэ тухай домогт өгүүлсэнчлэн нэгэн орой танихгүй хүн байрны хаалгыг нь тогшин өглөө болтол хоног төрүүлэх зөвшөөрөл хүсчээ. Тоттенхемийнхэн зөвшөөрөөд хоолоор дайсны дараа хамт хөзөр тоглохыг урьсан аж. Ингээд хөзөр тоглож байтал Энн охин нэг хөзрөө санамсаргүй газар унагаад авахаар ширээн доогуур тонгойтол танихгүй хүний хөл нь салаа туурайтай байхыг харж. Ингээд гайхаад нөгөө хүнээс яагаад хөлөнд нь гутлын оронд салаа туурай байгаа тухай асуугаад авч. Ийм асуулт сонссон хүнд дээш огцом үсрэн дээврийг цоолон гадагш гараад алга болсон юм гэнэ.

Харин чөтгөртэй таарч, хамгийн анх чөтгөр гэдгийг нь таньсан Энн охин удалгүй өвдсөн бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь гэрийнхэн түүнээс айж, дүлэх болжээ. Явсаар хөөрхий охиныг өрөөнд нь түгжиж орхисон бөгөөд Энн өрөөндөө хоол, уснаас татгалзан суугаараа үхсэн байна. Охины цогцос суугаа чигээр хөшсөн байсан тул гэрийнхэн нь тэнийлгэж чадалгүй тэр чигээр нь оршуулсан гэнэ. Түүнээс хойш охины сүнс Лофтус Холлоор явж байгаа нь харагддаг гэсэн яриа тасрахгүй болсон аж.

Харин Томас Биви энэ түүхийг сонсоод сэтгэл нь ихэд хөдлөн Лофтусаар очихдоо байрны урд талын зургийг авчээ. дараа нь авсан зурагнуудаа харж байтал нэгэн дээр нь гэнэт охины дүрс байгааг хараад ихэд цочирсдон аж.Учир нь охины хий үзэгдлийн хажууд нэгэн эмгэний аймшигтай нүүр бас давхар гарсан байж.
0 Сэтгэгдэл
чиний дYрс чинь ард талаас чинь гэрэлтдымуу. наад эмэгтэй чн арагшаа харцан бгааз дээ
Tegeerei
Гэрийнхэн нь янцаглаад байдаг болсон юмуу, хэ хэ
Дүлэх биш дөлөх гэж бичдэг юм. Чи баахдаа дүлдэг за юу. Ойртохгүй байх, зугатаах, холхон байх гэсэн санааг дөлөх гэдэг үгээр илэрхийлдэг юм.
za tegvel margaash wexford orj ter harshiig uzej zurag avaya.manai gerees 1,30 minut yavah gazar baidag yum. zuragaa ta buhend taniltsuulanaa.
Tegeerei
хаха харсаар байтал улаан ягаан цамцтай хүний туссан дүрс л бн ш д, хөдөлгөөн нь бүр яг бн ш д
Хамгийн их уншсан