Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гэмт хэрэгтэн цагдаагийнхны шоунд оролцоод баригджээ
Америкийн Умард Каролин мужийн Элизабет-сити хотын цагдаагийн газарт болсон хамгийн олон пончик идэх тэмцээнд түрүүлсэн нэг эрийг хууль сахиулагчид баривчилсан байна. Хэргийн учир нь тэмцээнд түрүүлсэн эр хуулийнхны эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн байжээ. 24 настай Брэдли Герберт нутгийн хоёр ч хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байж. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон уг тэмцээнд Герберт идэвхтэй оролцож хоёр минутад найман ч пончик идэн тэргүүн байр эзэлж тэмцээний тухай нутгийн сонинд сурвалжлагад зурагтайгаа гарчээ.
Маргааш нь тэмцэнийхээ тухай сурвалжлагыг уншиж байсан цагдаагийнхан түрүүлсэн эр өөрсдийнх нь эрэн сурвалжилж байсан Брэдли Герберт мөн болохыг гэнэт ажигласан байна. “Сонин уншиж байтал түрүүлсэн эр нэг л танил, хаа нэгтээ харсан юм шиг санагдсан” гэж цагдаагийн дэслэгч Макс Робсон яриад “Гэнэт л толгойд бидний есөн сарын турш эрж хайж байгаа нөхөр байна гэж мэдсэн. Гэтэл урд өдөр нь бид цөмөөрөө л түүнд баяр хүргээд зогсч байснаа санахаар  ичмээр санагдсан шүү” гэжээ. Ингээд тэмцээнд түрүүлсэн эрийг тун удалгүй баривчилсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан