Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Зомби болж тоглох гээд баривчлагджээ

Америкийн Орегон мужийн Лейксайд хотын иргэн Жессика Роча гэгчийг хөрш эмэгтэйндээ дайран орж шатнаас түлхэн унагаад, үснээс нь зулгааж, нүүрийг нь хазсаны төлөө хууль сахиулагчид баривчилжээ. Өнгөрсөн сарын 8-нд 21 настай Роча 37 настай Эрика Тейтийн гэрт өглөөгүүр давхин орж хөршийгөө “барьж идэх”-ээр дайрсныгаа “зомби болж тоглож байсан юм” гэж тайлбарлажээ. Тухайн үед Роча бүсгүй архи уусан юм уу, мансууруулах бодис хэрэглэсэн төрхтэй байсан гэнэ. Үүний дараа бүсгүй юу ч болоогүй юм шиг гарч явахад нь Эрика цагдаа дуудсан байна. Түүнийг баривчлан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, будын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хор учруулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Коос тойргийн цагдаагийн дарга Пат Даунинг “Эмэгтэйн яриад байгаа зомби тоглоом гэдгийг ёстой ойлгохгүй юм. Магадгүй тэр компьютер тоглоомд хэт донтосноос ингэсэн ч байж мэдэх юм” гэжээ.

0 Сэтгэгдэл