Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хулгайд алдсан машинаа 46 жилийн дараа олж авчээ
Нью-Йоркийн уугуул, 36 настай залуу хуульч  Иван Шнайдер 1967 онд тухайн үедээ л жинхэнэ моод болж байсан хоёр хаалгатай тансаг “Jaguar XKE” машиныг 5000 доллараар худалдаж авч. Ингээд 1968 оны гуравдугаар сард Вашингтонд ажлаар ирээд байтал байрны өмнө тавьсан хайртай машин нь алга болсон байжээ. “Би гадагшаа гарч гудамжаар зөндөө хайж явсан. Ингээд л сураггүй болсон юм”” гэж тэр ярьж байна.

Гэтэл 46 жилийн дараа АНУ-ын баруун эрэгт гадаадад гаргах гэж байгаа контейнерийг шалгаж байтал өнөөх машин нь гарч ирсэн байна. Машины дугаар ч хүртэл хэвээрээ байна гэнэ.
Гэхдээ өнөөх тансаг ягуар арай л дэндүү муудаж, хэцүүхэн болжээ. Шнайдер тооцож үзвэл 1967 оны хоёр хаалгатай “Jaguar XKE”-ийг сэргээн засварлахад дор хаяж 50 мянга, тэгээд 75 орчим мянган доллар хэрэгтэй бололтой.

Гэхдээ л Шнадер машинаа засуулахаас нэг их татгалзахгүй харин ч “Надад өөр машин байгаа болохоор би үүгээрээ долоо хоногт нэг цаг л зугаалж байна. Энэ ягуар миний хайртай тоглоом л болно” гэж ярьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан